Хятадын талынхан Starbucks-ын үнийг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Хятадын талынхан Starbucks-ын үнийг эсэргүүцлээ

Дэлхийн хамгийн том кофены сүлжээ гэгддэг Starbucks-ынхан хойд хөршийн эдийн засгийн томоохон төвүүдэд үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа билээ. Гэхдээ Хятадын талынхан кофены үнийг эсэргүүцэж буйгаа зарласан байна. Хятадын хатуу хууль хяналтын дунд үүд хаалгаа нээгээд байгаа хамгийн сүүлийн гадаад компани нэгж бүтээгдэхүнийхээ үнийг 2,70 юаниар тогтоосон нь Хятадын жирийн хэрэглэгчдийн орлогоос давсан зүйл хэмээн Хятадын худалдааны хянан шалгах хорооноос мэдэгджээ. “Starbucks-ын тухайд Хятадын зах зээлд тулгуурлаж энэхүү үнийг тогтоосон. Гэхдээ үнийг тогтоохдоо сайн тогтоож, эдийн засгийн судалгаа байх хэрэгтэй”  гэж Шанхайн Кофений холбооны захирал Ван Жендон ярьжээ. Харин тус компанийн зүгээс үнийг зах зээлийн судалгааны үндсэн дээр тогтоосон гэж мэдэгдэж буй бөгөөд Хятадад үйл ажиллагаа явуулж буй компанийн дотоод хэрэгт хэт оролцож байгаа нь болчимгүй хэрэг гэж үзэж буй аж. Starbucks компанийн ирэх жилийн ашгийн төсөөлөл маш өндөр гарсан бөгөөд орлого өсөх үндсэн шалтгааныг Хятад, Канадын борлуулалт нөлөөлнө гэж үзсэн байна.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж