Хаалттай эмнэлгийн нээгдсэн өдөрт... | News.MN

Хаалттай эмнэлгийн нээгдсэн өдөрт…

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Хаалттай эмнэлгийн нээгдсэн өдөрт…

Санаачилсан хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Төр гээч иргэдэд үйлчлэх үндсэн үүргээ гээчихсэн тэр үед жинхэнэ утгыг нь ойлгуулж иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг ганц өдөр ч болов олгох зорилгоор “нээлттэй хаалга” гээчийг санаачилсан хэрэг. Тэгвэл мань хүн Ерөнхийлөгчийн албаа өгөөд тавын таван жил өнгөрчихжээ. Гэтэл одоо хэр нь хаалттай хаалга байсаар байгаад итгэн “нээлттэй өдрүүд” болсоор байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбар, бүр нэгдсэн III эмнэлэг энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Бодвол араас нь,  I, II эмнэлэг, дараа нь Эх нялхасын эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Яаралтай түргэн тусламж нэг нэг өдөр нээгдэх байх.

Бид эрүүл мэндийн даатгал төлдөг ч тэрийгээ ашигласан тохиолдол бараг үгүй. Уг нь түүнийгээ ашиглахыг хамгаас их хүснэ.

Өөрт тохиолдсон ганцхан жишээ гэхэд Шархүүгийн эхнэр өвдөж таван удаа Яаралтай түргэн тусламж дуудахад ирээгүй. Зургаа дахь удаагаа Н.Удвалын нэрийг барин байж нэг юм ирүүлэхээр болсон. Гэтэл ирсэн эмч цус алдаж байгаа хүнд “валидол” гэгч зүрхний өгөөд тайван байлгахыг зөвлөөд яваад өгөх жишээний. Эмнэлгийнхэн ажил хаялт зарласан гээд гэмтэхгүйг хичээх зуурт анхаарал болгоомжгүйгээс осолд орж, гэмтээд очсон хүнд 24 цагийн дотор үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ үзүүлэх ёстой жижүүрийн эмч өмссөн зүүснийг нь харж байгаад,

-Эмэгтэй хүний сайхан гар байна. Косметик оёо тавьчихая. Мөнгө байгаа биз дээ… гэж ар гэрийнхнийг нь зоосны нүхээр харахыг харлаа. Дээр нь дөнгөж төрсөн хүүхдийг буцалмай халуун усанд угааж түлснээс эхлээд зөндөө олон мэдээллийг дурдаж болно. Эмнэлэг иргэдэд хаалттай. Монголын үрс маш олон болтугай гэдэг ч төрөх эмнэлэг бус шоронгийн төсвийг батладаг УИХ-тай монголчуудад эрүүл мэндийн салбар хэрэгтэй. Тэр дундаа нэг өдөр нээгддэг “улаан загалмай”-н үйл ажиллагаа огтоос хэрэггүй. Эрүүл мэндийн салбар уналтанд орчихсон болохоор энх цаг ч гэлээ дайны үе шиг амьд үрэгдсэн үзүүлэлтээс өөр юу ч гарах билээ. 

Ийм цөвүүн цагт бид аж төрж байна. 365 хоногт амьд явж чадвал нэг ч гэсэн эмнэлэг хаалгаа нээхийг үзэх бололтой. үлдсэн 364 хоногт нь үхчихгүй байгаасай гэж эрүүл мэндээ даатгахын тулд өргөл барьц харах лам багшийн гарыг хүндрүүлэх мөнгө олохын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөх л хэрэг гарч байна шүү, монголчууд аа.

А.ШАРХҮҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-22 203.194.116.193

Хувь хүн Албан байгууллага Мэдээ мэдээллийн Зарын Онлайн худалдааны Портал болон бусад бүх төрлийн Статик Динамик Хөдөлгөөнт флаш анимайшн бүхий вэб сайтуудыг хийнэ Утас 99807024

Avatar

tuka 2013-10-22 202.55.191.35

ok

Avatar

tuka 2013-10-22 202.55.191.35

ok

Avatar

Зочин 2013-10-22 203.169.50.150

Eniig oilgospngui yu heleh gd bgaag ni setguulch yum Bol oligtoihon yum bicheech humuusiig muulhaaraa set gel ni hanadag yumuu haashaa yum be dainii ueiin nas baraltiin dung neg udaa ch bolov harsan boluu ene hun

Avatar

mongol 2013-10-22 124.158.109.62

yu bicheed bgaa yum be. iim yum bichij suuhaar zugeer suu.

Avatar

zochin 2013-10-22 182.160.1.86

Gashuun ch unen ug bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж