Бид эрүүл мэндийн даатгал төлдөг ч тэрийгээ ашигласан тохиолдол бараг үгүй. Уг нь түүнийгээ ашиглахыг хамгаас их хүснэ.
Өөрт тохиолдсон ганцхан жишээ гэхэд Шархүүгийн эхнэр өвдөж таван удаа Яаралтай түргэн тусламж дуудахад ирээгүй. Зургаа дахь удаагаа Н.Удвалын нэрийг барин байж нэг юм ирүүлэхээр болсон. Гэтэл ирсэн эмч цус алдаж байгаа хүнд “валидол” гэгч зүрхний өгөөд тайван байлгахыг зөвлөөд яваад өгөх жишээний. Эмнэлгийнхэн ажил хаялт зарласан гээд гэмтэхгүйг хичээх зуурт анхаарал болгоомжгүйгээс осолд орж, гэмтээд очсон хүнд 24 цагийн дотор үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ үзүүлэх ёстой жижүүрийн эмч өмссөн зүүснийг нь харж байгаад,
-Эмэгтэй хүний сайхан гар байна. Косметик оёо тавьчихая. Мөнгө байгаа биз дээ… гэж ар гэрийнхнийг нь зоосны нүхээр харахыг харлаа. Дээр нь дөнгөж төрсөн хүүхдийг буцалмай халуун усанд угааж түлснээс эхлээд зөндөө олон мэдээллийг дурдаж болно. Эмнэлэг иргэдэд хаалттай. Монголын үрс маш олон болтугай гэдэг ч төрөх эмнэлэг бус шоронгийн төсвийг батладаг УИХ-тай монголчуудад эрүүл мэндийн салбар хэрэгтэй. Тэр дундаа нэг өдөр нээгддэг “улаан загалмай”-н үйл ажиллагаа огтоос хэрэггүй. Эрүүл мэндийн салбар уналтанд орчихсон болохоор энх цаг ч гэлээ дайны үе шиг амьд үрэгдсэн үзүүлэлтээс өөр юу ч гарах билээ.
Ийм цөвүүн цагт бид аж төрж байна. 365 хоногт амьд явж чадвал нэг ч гэсэн эмнэлэг хаалгаа нээхийг үзэх бололтой. үлдсэн 364 хоногт нь үхчихгүй байгаасай гэж эрүүл мэндээ даатгахын тулд өргөл барьц харах лам багшийн гарыг хүндрүүлэх мөнгө олохын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөх л хэрэг гарч байна шүү, монголчууд аа.