65 мянган орон сууц ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

65 мянган орон сууц ашиглалтад орно

Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар  7800 гаруй айлын орон сууц ашиглалтад оржээ.  Тэгвэл  2014-2016 онд 65 мянга гаруй айлын орон сууцны барилга ашиглалтад оруулахаар салбарын яамныхан ажиллаж байна.  Ингэснээр орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа юм.  Улаанбаатар хотод орон сууцны 10 хороолол, гэр хорооллын 12 байршилд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний 91 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 416 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Үүнээс 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг “Чингис бонд”-оос санхүүжүүлсэн байна.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж