АНУ-д тахианы махнаас халдварт өвчин илэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

АНУ-д тахианы махнаас халдварт өвчин илэрчээ

Хүнсний аюулгүй байдал харанга дэлдэж буй энэ үед АНУ-н “Foster Farms” фермерийн тахианы махнаас салмонелла хэмээх гэдэсний савханцрын нян илэрснийг “Лос Анжелос таймс” сонин энэ сарын 11-нд мэдээллээ.

Тус улсын Нийтийн эрх ашгийн төлөөх шинжлэх ухааны төвийн хоол хүнсний аюулгүй байдлын хэлтсийн захирал Каролин Смит Дэ Вол “Энэ бол шинэ төрлийн гэдэсний савханцрын нян. Өвчлүүлэх хүч нь ч их.

Салмонелла Хэйделбергийн энэхүү савханцрын нянгаар өнгөрсөн тавдугаар сараас хойш 18 улсад нийт 300 гаруй хүн өвчилсөн мэдээлэл бий. Иймд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас “Foster Farm”-ыг фермерээ хаахыг шаардаад байна.

“Kroger Co”, “Costco”  хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүд “Foster Farms” -аас авч зах зээлд нийлүүлсэн тахианы махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхэлжээ. Тэд Вашингтон мужийн Кинг каунти дахь Кирклэнд хот дахь нийт 13455 нэгжээс энэхүү тахианы махыг буцаан татах төлөвлөгөөтэй байгаа юм.

“Foster Farms” фермийн албан тушаалтнууд ярилцлага өгөөгүй ч тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Рон Фостер энэхүү үйлдэлдээ уучлал хүссэн мэдэгдэл бичсэн байна.

Манай улсын  хүнсний бүтээгдэхүүн импортоос хараат байгаа энэ үед  гадаадад гарж байгаа өвчин маргааш ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй юм. Хувь хүн та идэж байгаа хүнсэндээ цензуртэй хандахгүй бол манай улсын Хүнсний Аюулгүй байдлын хууль  хяналтгүй хэрэгжихгүй  хэвээр байсаар байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж