“Crush brush” рок дуулах гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

“Crush brush” рок дуулах гэнэ

“Crush brush” хамтлагийнхан рок дуулахаар болжээ. Солонгос хэв маягийг нэвт шингээсэн тус хамтлагийнхан рок дуулах болсонд зарим хүмүүс гайхах болсон гэнэ. Учир нь Солонгос хип попоор дуулаад төдийлөн амжилт олоогүй байгаа тэднийг рок  дуулж чадна гэдэгт  зарим сонсогчид итгэлтэй бус байгаа бололтой. Эхнийх нь хувилбар нь бүтэлгүйтсэн тэд энэ удаад рокоор дуулж, цахиур хагалахаар төлөвлөж байгаа гэнэ. Зүгээр зогсохгүй  өөрсдийн өнгө төрхөө эвдэн цоо шинэ дүр төрхийг бүрдүүлээд байгаа юм байна.  Мэдээж тэднийг рок дуулна гэдэгт тийм ч итгэлтэй бус байгаа ч олон хүн яаж дуулахыг нь  сонирхон хүлээж байгаа юм. 

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж