Сургуулийн автобусны тусгай маршруттай болно | News.MN

Сургуулийн автобусны тусгай маршруттай болно

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Сургуулийн автобусны тусгай маршруттай болно

Улаанбаатар хотын Авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс  сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн автобустай болгож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3 424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна. Гэхдээ хүүхдийн автобусны хүрэлцээ хангалтгүй байгаа учраас Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргалаа.

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан судалгааны дагуу эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэх маршрут гаргаж, туршилтаар явуулж эхэллээ. Автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх бөгөөд Нарангийн голын автобусны буудлаас 07:00 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 102 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн сурагчдыг хүргээд 62 дугаар сургууль дээр 07:50 цагт ирэх юм. Цаашид Бэлх, Сэлх, Нисэхийн хүүхдүүдийг тээвэрлэх тусгай автобусны маршрут зохиож, сурагчдыг тээвэрлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-22 202.179.20.245

Энэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн бүх хүмүүст баярлалаа!

Avatar

Зочин 2013-10-22 182.160.39.96

одоо л зөв шийддэг болох нээ маш их баярлахаар мэдээ байна

Avatar

Зочин 2013-10-22 202.9.46.93

Яармаг нисэх 1,3р хороололийн зарим шугамийг говь,хос өргөө,19,н хойд зам,Баянмонгол гэж өөрчилөж явуулвал олон ч хүүхэд баярлана шүү,Үүл даргаа

Avatar

Unshigch 2013-10-22 202.180.218.27

Mash zuv, demjij bna.

Avatar

зочин 2013-10-22 203.91.118.156

Нийслэлийн удирдлагуудад баярлалаа. Өвлийн хүйтэнд алгын чинээ хүүхдээ сургуульд нь явуулчихаад санаа зовдог байлаа. Одоо автобусаар хүргүүлээд ирнэ гэхээр сайхан байнөө.

Avatar

Зочин 2013-10-22 103.9.90.130

Ashgui dee Heden huhed surguulidaa daarch hurulgui ochih n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж