Дагестан эмэгтэй ОХУ-д халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Дагестан эмэгтэй ОХУ-д халдлага үйлджээ

ОХУ-ын Волгоград хотод өчигдөр 30 настай дагестан эмэгтэй нийтийн тээврийн автобусанд тэсрэх бөмбөг дэлбэлж халдлага үйлдсэн байна. Халдлагын улмаас зургаан хүн амь үрэгдэж, 33 хүн гэмтэж бэртсэний наймынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. “Russia 24” телевизэд мэдээлснээр даваа гаригийн өдрийн 14:00 цагийн үед дагестан эмэгтэй Волгоград хотын нийтийн тээврийн автобусанд суусныхаа дараахан тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр амиа золиослохыг оролдсон дагестан эмэгтэй тэсрэх бөмбөгний дэлбэрэлтээс амьд гарсан гэнэ.

ОХУ-ын хойд Кавказын бүс нутагт орших Дагестаны иргэдийн ихэнхи нь исламын шашинтай аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж