Таны хувьд “эхнэр” гэж хэн бэ? | News.MN

Таны хувьд “эхнэр” гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Таны хувьд “эхнэр” гэж хэн бэ?

“Эхнэр” гэсэн ойлголт бидэнд эрт цагаас л өвлөгдөн ирсэн. Хэдий тийм ч бид энэ үгийг хэлэхдээ тийм ч бахархдаггүй. “Сайн эхнэр”, “ Муу эхнэр” хэмээн бүгд л ярьцгаадаг хэр нь энэ бол дэлхий дээрх хамгийн хүнд хүчир, бүтээлч мэргэжил гэж тэр бүр бодож үздэггүй гэнэ. Гэхдээ энэ тухай сөхөхөөр “Тийм ээ. Гэрийн үйлчлэгч гэсэн мэргэжил байдаг шүү дээ” хэмээн хэн нэг нь ёжтойхон хэлэх л байх. Гэвч тэр буруу ярьж байна. Яагаад гэвэл зүгээр хөлсний гэрийн үйлчлэгчээс эхнэр хүний хийдэг ажил илүү чухал, сонирхолтой, нэр төрийн хэрэг байдаг юм. Энэ “үл анзаарам” мэргэжлийг жинхэнэ утгаар нь эзэмшсэн эмэгтэйн гэр бүл тогтвортой оршин тогтсоор ирсэн.

Бид бүр хүүхэд ахуй цагаасаа л олон зүйлийг бараг “автомат”-аар хийгээд сурчихсан байдаг. Балчир хүүхэд хөлд орж алхаж сурна. Хооллож, хувцаслаж, биеэ авч явж сурна. Залуу насандаа сурч боловсорч, өөрөө өөрийгөө тэжээж, амьдарч сурдаг. Энэ утгаараа ч ихэнх эмэгтэйчүүд суралцахаас илүүтэй гэр бүлийн амьдралаа зохиох нь аз жаргалтай амьдралын баталгаа хэмээн ойлгосоор ирсэн.

Эхнэр хүний үүрэгт онцлог зүйл юу байна. Дүрмээр бол эмэгтэй хүн угааж, цэвэрлэж, бүхнийг бэлэн байлгах ёстой… Энэ тухай арай өөр ойлголт байж болох уу. Ийм асуултад ихэнх эхнэрүүд “Би гэртээ бүгдийг хийж чадна. Тэгэхээр би өөр юу сурах хэрэгтэй гэж” гэсэн хариултыг өгдөг нь нэг талаас тэдний гаргаж ирсэн хамгийн том алдаа.

Нийтлэг тохиолддог гэр бүлийн нэгэн зураглалыг дүрсэлж үзье. Олон жил хамтдаа амьдарсан нэгэн гэр бүлийн нөхөр нь залуудаа цэргийн дарга, харин эхнэр нь цэргийн ангид ажиллаж, хамтдаа аз жаргалтай амьдарч ирж. Гэр бүлийн дотор хэрүүл, зөрчил гарч байсангүй. Хэдэн жилийн дараа бүх зүйл өөрчлөгдөж, нөхөр нь аз нь шовойсон бизнесмэн болж шинэ байранд орж, мөнгөөр гачигдахгүй амьдрах болж. Бүх зүйл тэгширлээ гэтэл тэд салцгаав. “Түүний нөхөр хэцүү хүнд үе өнгөрмөгц залуухан царайлаг эхнэртэй болохыг хүсч гэнэ…” Энэ мэтчилэн нөхрийг нь буруутгах тун амархан л даа. Гэхдээ бид асуудлыг арай өөр өнцгөөс нь харах гээд үзье.

Энэ гэр бүлд эхнэр нь тодорхой үүрэг хариуцлага хүлээж, түүнийгээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхээр тэр бэлэн биш байж. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн “бэлтгэлгүй” байжээ. Үнэндээ бол урьдийн офицерийн эхнэр байна гэдэг нь бизнесмэний эхнэр байхаас тэс өөр ойлголт. Дипломатчийн эхнэрийн үүрэг хариуцлага тамирчны эхнэрийнхээс ялгаатай байх нь мэдээж хэрэг. Тэгэхээр гэр бүл нь эмэгтэйчүүдээс өөр өөр нөхцөл, орчин түүнийг дагаад өөр өөр арга барилыг шаарддаг. Энэ үүднээс аваад үзвэл нийгмийн байдал, нөхрийх нь сэтгэл зүйн онцлог, хувирал нь өнөөгийн бие даасан эмэгтэйчүүдийн хувьд таагүй уур амьсгал үүсгэдэг талтай.

Хэдэн жилийн өмнө ажилд орохдоо бид хувийн хэрэгтээ хэдэн асуулга бөглөцгөөсөн юм. Түүнд “Гэр бүлд эхнэр, нөхөр ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ” гэсэн асуулга байлаа. Бүх эрчүүд нэгэн дуугаар, “нөхөр бол гэрийн амьжиргааг залгуулах, харин эхнэр нь бүр хөгийн “нөхөртөө тал засах” зөөлрүүлж ойлговол гэр бүлийн уур амьсгалыг тогтворжуулах үүрэгтэй” хэмээн хариулсан байлаа. Үүнтэй зэрэгцээд дийлэнх эмэгтэйчүүд “Нөхөр бол тэжээгч, харин угаах цэвэрлэх, хоол бэлтгэх нь сайн дураараа хийдэг бидний ажил” хэмээн хүлээн зөвшөөрцгөөсөн байлаа. Анхаарлаа хандуулна уу. Эрчүүд эхнэрийнхээ үүрэг хариуцлагыг “ үйлчлэгчийн “ гэсэнгүй харин “гэр бүлийн уур амьсгалыг тогтворжуулагч” гэж тодорхойлжээ.

“Гэр бүлийн уур амьсгалыг тогтворжуулна” гэдэг тодорхойлолт өөртөө юу агуулж байна вэ. Энэ бол гэр бүлийг тогтоон барьж байдаг гурван халим болох аж байдал, чөлөөт цаг, секс. Энэ гурван ойлголт тус бүр нь эмэгтэй хүнээс нарийн мэдлэгийг шаардаж байдаг.

Секс – тусгай, өргөн хүрээний сэдэв. Юутай ч сексийг нөхөрт зориулагдсан “ арга заль” мэтээр ойлгож хандвал утгагүй хэрэг болно. Гэр бүлийн сексийн харьцаанд уян хатан хандсан эмэгтэй хэзээд, өрсөлдөөнөөс ангид байж чаддаг гэдэг л гол зүйл.

Чөлөөт цагийг ухаалаг төлөвлөх нь эмэгтэйчүүдээс сэтгэл зүйн тодорхой мэдлэгийг шаарддаг. Үнэнийг хэлэхэд чөлөөт цаг л гэр бүлийг баталгаажуулж өгдөг юм. Өнөөгийн хэллэгээр бол зугаалгад нөхөр “ивээн тэтгэгч” харин эхнэр нь “зохион байгуулагч” болж таардаг.

Харин амьжаргаа нь ихэнх гэр бүлд хэрүүлийн гол “алим” болдог нь үнэн. Хэрвээ эмэгтэй хүн эдийн засаг, менежментийн бага гэлтгүй мэдлэгтэй бол энэ асуудлыг зохицуулж элбэг дөнгөнө. Тэгэхээр эмэгтэйчүүд боловсрол эзэмших хэрэгтэй болж байгаа юм.

Европ, Азийн аль ч оронд бүсгүйчүүдийг гэр бүлд бэлтгэх сургууль гэж хэзээ ч байгаагүй билээ. Охидуудыг ирээдүйн гэрлэлтэд нь гэр бүлийнхэн нь л бэлтгэдэг байсан уламжлалтай. Орчин үед хэрэв эмэгтэй өөрөө гэр бүлийн тогтвортой амьдралыг хүсч байгаа бол өөрийнхөө боловсрол эзэмшихэд анхаарах хэрэгтэй болж байна. Эзэмших мэдлэгийн хүрээ нь сэтгэл зүй, эдийн засаг, сувилагч, олон нийтийн идэвхи гээд олон салбар хүрээг хамрах хэрэгтэй юм.
Товч бөгөөд энгийнээр тодорхойлбол тогтвортой гэр бүл нь эмэгтэй хүний хувьд ”байшин “барихтай адил ойлголт.

“Гэр бүл юунд хэрэгтэй юм бэ” гэсэн асуултад нэгэн залуухан эр “ Чиний бүтээсэн зүйлээс таашаал авах гэж” хэмээн тун цэцэн хариулт өгсөн байдгийг тогтоогоод авчихад гэмгүй болов уу.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

naizaa 2010-03-07 127.0.0.1

naizaa end uurriin sanal bodoloo bicheechee

Avatar

hooy 2010-03-07 127.0.0.1

tenegee ene yamar zar surtalchilgaanii sambar yumuu

Avatar

би 2010-03-07 127.0.0.1

ур чадвар сайтай оёдолчин эсгүүрчинг хувцас захиалгын газар ажилд авнаУтас99138964

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж