
Британийн Эгон Рони гэдэг нэртэй амсагч ба рестораны шүүмжлэгч нас баржээ. Дайны дараах британи хоолны уламжлалт баялагийг сэргээхэд тус болсон энэ хүн 94 насандаа өөд болжээ. Тэрээр дайны дараах ядууралын цагаар британи хоолны үндэсний баялагийг сэргээхэд ихээхэн тус болсон хүн юм.
Эхлээд зоогийн газрын зохион байгуулагч байгаад өөрийн бизнесийг нээсэн тэрээр “Та Лондонд сайхан хооллож болно. Гэхдээ цөөн газарт” гэж ярьдаг байсан гэнэ. Рони 1957 оноос The Daily Telegraph сонинд хоолны талаар бичдэг байгаад Лондоны ресторануудын танилцуулгын ном бүтээсэн байв.
Хоолыг зөвхөн дээдсийн хүрээнийх биш британи хүн бүрт хүргэх хэрэгтэй гэж тэр эрмэлзэж иржээ. Үүний тулд хоол бүрийн талаар дэлгэрэнгүй ярих хэрэгтэй гэж тэр ярьж, хийж ирсэн ажээ.