
Волейболын спортын ОУХМ Жаргалын Хаянхярваагийн нэрэмжит 14 дэх удаагийн мини-волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр хүүхдийн “Янзага” зусланд эхэллээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр ангилалд өсвөрийн волейболчид өрсөлддөг бөгөөд бага насны ангилалд 8-12, ахлах насанд 13-14 насны бяцхан тамирчид авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Энэ жил тус тэмцээнд нийт 82 багийн 420 гаруй тамирчид оролцож байгаа ба тэмцээний аваргууд энэ сарын 17-нд тодорно.
С.Цэлмэг