Баян-Өлгийн Хөх Мойнах багт сүлжээгээ орууллаа | News.MN

Баян-Өлгийн Хөх Мойнах багт сүлжээгээ орууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн Хөх Мойнах багт сүлжээгээ орууллаа

О.Бат-Ундрах

“Мобиком” корпорацийг Монгол Улсад үүрэн холбооны эхлэлийг тавьсан анхдагч, салбартаа тэргүүлэх компани гэдгээр нь хүмүүс андахгүй. Байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын нийт хүн амын тал шахам хувийг сүлжээндээ нэгтгэж чадсан үндэсний томоохон корпораци. Техник технологийн хөгжил асар хурдацтай өрнөж буй өнөө үед “Мобиком” корпораци үйлчилгээний чанар, технологийн шинэчлэлээ цаашид хэрхэн сайжруулахаар ажиллаж байгаа  талаар тус компанийн Технологийн асуудал эрхэлсэн дэд захирал Г.Баатаржавтай ярилцлаа. Тэрбээр “Мобиком”-ыг Монголд бууриа засаж эхэлсэн цагаас нь хойш тогоонд нь чанагдаж,  техник технологи, засвар ашиглалтын олон ажлыг хариуцан хийж ирсэн бөгөөд энэ албан тушаалд томилогдоод удаагүй байгаа ажээ.

-“Мобиком” корпораци техникийн өргөтгөлийн энэ оны сүүлийн улирлын  төлөвлөгөөт ажил буюу шинээр 70 суурин станц суурилуулах хөрөнгө оруулалтаа баталсан гэж сонслоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, техник сүлжээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор манайх энэ жил олон ажил хийж байна. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэхийн тулд 45-50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ оныг дуустал 70 станц нэмж суурилуулахаар ажиллаж байна. 2013 оны есдүгээр сарын байдлаар манай компани 130 суурин станц суурилуулсан. Одоо 70 станц ашиглалтад оруулчихбал энэ онд нийт 200 орчим суурин станц шинээр суурилуулж байгаа гэсэн үг. Ингэснээр сүлжээ гацахгүй, илүү чанартай болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тулгуурлан ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр бүх төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болж байгаа юм.

-Танайх үүрэн холбоо, интернэт, сансрын холбооны үйлчилгээг Монголд нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ер нь “Мобиком”-ын 2G, 3G сүлжээний тархалт улсын хэмжээнд хэдэн хувьтай байгаа вэ? Сүлжээнийхээ өргөтгөлийн талаар ярихгүй юу.

– Мобиком” корпораци Монгол Улсын нийт 409 сум суурин газарт сүлжээгээ хүргээд байна. Есдүгээр сарын байдлаар 3G үйлчилгээг Улаанбаатар хот,  21 аймгийн төв, 39 сум суурин газар нийт 84 байршилд ашиглаж байна. 2G нь дээр дурьдсан 409 сум суурин газар нэвтэрсэн. Сүүлийн үед манай компанийн ярианы ачаалал харьцангуй тогвортой байгаа. Харин 3G буюу хөдөлгөөнт интернэтийн ачаалал огцом нэмэгдсэн. Хөдөлгөөнт интернэт буюу хэрэглэгчдийн гар утасны интернэтийн хэрэглээ өнгөрсөн оныхтой харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны өдийд нийт хэрэглэгчид өдөрт дунджаар 500 гегабайт мэдээлэл явдаг байсан бол өдгөө 2000 гегабайт болж нэмэгдсэн. Хэрэглээ нь дөрөв дахин нэмэгдээд ирэхээр сүлжээгээ өргтөгөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Он гараад үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд  гурван жилийн өмнө 3.5G сүлжээг Монголд нэвтрүүлсэн. Өдгөө нийслэл, 21 аймгийн төвд ашиглаж байна.  Мөн өнгөрсөн онд DC-HSPA технологи нэвтрүүллээ. Энэ нь ямар учиртай юм гэхээр хөдөлгөөнт интернэтийн хурдыг гурав дахин нэмэгдүүлсэн. Өмнө нь хөдөлгөөнт интернэтийн хурд хамгийн ихдээ 14 мб/сек байсан бол энэ технологийг нэвтрүүлснээр 42 мб/сек болж нэмэгдсэн. Энэ үйлчилгээг Улаанбаатар хотод ашиглаж байна. Явц нь өдгөө 80 хувьтай байгаа.
-5-6 жилийн өмнөх мэдээлэл л дээ. Утасгүй холбооны сүлжээ байгуулахад дунджаар нэг суманд 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардаж байсан тухай салбарын мэргэжилтнүүдээс сонсож байсан юм. 70 суурин станц суурилуулахад өртөг мөнгөний хувьд ч нэлээд хөрөнгө шаардсан байх. Нэг станцыг хэдий хугацаанд барьдаг вэ?

– Мэдээж хөрөнгө мөнгө их шаардана шүү дээ. Зөвхөн оны сүүлийн хагаст хийгдэх 70 бааз станцад нийт 6.1 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна. Энэ бол томоохон бүтээн байгуулалт учраас эхлээд байшин барилгаа барина, антенуудаа байрлуулна, доторх дэд бүтэц болох зай тэжээл, хөргөлтийн системээ суурилуулах гээд  нэг станцыг хоёр сарын хугацаанд барьж дуусгадаг. Нэгийг нь барьж дуусгачихаад нөгөө рүү нь орох биш, олон газар зэрэг ажилладаг. Ингэж байж гэмээнэ оны өмнө 70 станцаа дуусгана шүү дээ. Манай компанид 1200 гаруй суурин станц ажиллаж байна.

-Суурин станцуудыг ихэвчлэн хаагуур суурилуулдаг вэ. Ачаалал ихтэй газраар уу, эсвэл иргэдийн санал асуулгын дүнд үндэслэдэг үү?

Ер нь Монгол Улсынхаа бүхий л нутаг дэвсгэр, сум суурин газрыг өөрийн сүлжээнд хамруулахыг зорьж ажилладаг.  Зарим сум төвийн эрчим хүчний системд холбогдоогүй, эсвэл янз бүрийн шалтгаанаар сүлжээ оруулах боломжгүй байдаг. Сүлжээний станц шинээр суурилуулна гэдэг заавал ашиг орлого олохдоо биш, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үндсэн дээр тодорхой төлөвлөгөөний дагуу явагддаг гэж ойлгож болнож. Жишээ нь хамгийн сүүлд л гэхэд Баян-Өлгийн аймгийн Хөх Мойнах гэдэг багт сүлжээгээ нэвтрүүлсэн байх жишээтэй.

-Танайх үүрэн холбооны  салбарт олон жил тэргүүн эгнээнд яригдаж байгаа  1 сая хол давсан хэрэглэгчтэй үндэсний томоохон корпораци. Хүн ам өсөхийн хэрээр танай хэрэглэгчдийн тоо өшөө олон болох нь цаг хугацааны асуудал. Ер нь танай компанийн техникийн хүчин чадал ямархуу түвшинд байна вэ?

-Техникийн хүчин чадал, нийт багтаамжаасаа гадна 30 хувийн нөөцтэй байхаар төлөвлөж ажилладаг. Одоо хийж гүйцэтгэж буй олон ажил, арга хэмжээ нь бүгд энэ 30 хувийн нөөцийг хангахын тулд юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ачаалал оргил үедээ тулсан ч бид 30 хувийн нөөцтэй байж л байна гэсэн үг. Системийн багтаамж нь ямагт илүү байх юм. Хэрэглээ нэмэгдэх тусам бид нөөцөө хадгалж ажиллах ёстой.

-Эдгээр техникийн өргөтгөл шинэчлэл нь үйлчилгээний чанар хүртээмжид хэрхэн  нөлөөлөх вэ? Тухайлбал, баяр ёслолын үеэр “Мобиком”-ын сүлжээ уналаа гэсэн яриа хааяа гардаг шүү дээ.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд баяр ёслолын үеэр сүлжээ унасан тохиолдол бүртгэгдээгүй. Үүнээс сэргийлэхийн тулд өмнө нь бид ямар нэг хэмжээгээр зохицуулалт хийж өгсөн учраас тэр. Хэрэглэгчиддээ урьдчилж хэрэглээгээ зохицуулахыг сануулсан мессэж илгээдэг учраас ачаалал харьцангуй гайгүй болсон гэх үү дээ. Баяр ёслол, гэнэтийн үйл явдал тохиолдоход бие бие рүүгээ олноороо ярьснаас болж сүлжээ гацах, саатах тохиолдол гаднын орнуудад ч мөн гардаг л даа.

Техник технологийн шинэчлэл хийгдсэнээр хэрэглэгчид маань гар утаснаасаа интернэтэд ямар ч саадгүйгээр нэвтрэх боломжтой болно. Одоо болж байгаагаас илүү өндөр хурдтайгаар нэвтрэх юм. Өөрөөр хэлбэл, яриа болон сүлжээний чанар илүү сайжирна гэж хэлж болно. 

-Техник технологийн хөгжил өдрөөр бус цаг минутаар хэмжигдэх болж. Тухайлбал, зах зээлд буй хамгийн сүүлийн үеийн гар утсыг өнөөдөр худалдаж авлаа гэж бодоход сарын дараа өөр нэг загварыг нь шинээр үйлдвэрлэчихсэн байх жишээтэй. Техник өргөтгөлийн ажилд ч гэсэн энэ бэрхшээл тулгарч байгаа байх. Танайх технологийн шинэчлэлийн асуудлаар гадна, дотнын ямар компанитай хамтарч ажиллаж байна вэ?

-Техник технологийн засвар шинэчлэл гээд гаднын 17 орчим компанитай хамтарч ажиллаж байна. Бусад улс орнын үүрэн холбооны компаниуд ч ялгаагүй тэдэнтэй хамтран ажилладаг. Тухайлбал, “Alcatel”, “Comverse”, “Cisco”, “Ericsson” зэрэг дэлхийн мэдээлэл холбооны салбарт тэргүүлэх компаниуд байна.

-Хэрэглэгчдэд таалагдана гэдэг амар биш. Гар утасны ачаар бид орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр ажлаа амжуулж, тэр хэрээр илүү чанартай үйлчилгээг хүсэх болсон. Цаашид үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Ямартай ч хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлэн, техник технологийн шинэчлэлээс хоцрохгүй, монголчууддаа хүргэхийг зорьж ажилладаг. Ер нь бол үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг байнга хийж байдаг. Цаашдаа гэмтэл саатлаа бууруулах талд системийн өөрчлөлт, шинэлчлэлүүд хийнэ. Мөн манай үйл ажиллагаатай холбоогүй, ялангуяа цахилгаан тэжээл, сүлжээний кабельтай холбоотой саатлууд их гардаг. Мөн нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил өрнөж буйтай холбоотойгоор хөдөө орон нутагт сүлжээний кабель тасалдах тохиолдол нэлээд гарч эргээд энэ маань хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлөх тал гарч байгаа. Иймэрхүү эрсдэлээс хамгаалах зорилгоор бид 24 цагийн хяналтын төвөөр дамжуулан үйл ажиллагаагаа хянаж байна. Мөн интернэтийн хэрэглээ өсөж байгаатай холбоотойгоор мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах зориулалтаар Сүлжээний аюулгүй байдлын төвийг ажиллуулан сүлжээгээ хянаж, хамгаалж байгаа. Манай мэргэжилтнүүдийн мэдээлснээр долоо хоногт ойролцоогоор 100 мянга гаруй янз бүрийн халдлага орж ирдэг гэсэн тооцоо байгаа. Тэр бүхнийг сүлжээний ажилчид маань хааж, аюулгүй болгодог гэсэн үг.

– Ярилцлага өгсөн танд баярлалаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sukhee 2013-10-22 202.55.191.62

Sain baina uu Mobicom. Tanaih Bulgan aimgiin Teshig sumiin Zalman uulan deer antenn barina gej amlaad bucaj baigaa gene. Yamar uchirtai yum be? Teshigiin heden hun yarij baigaa ni 1945 onii daintai holbootoi baij magadgui gene. Ter unen bol haramsaltai baina. Unen baisan ch yoponuud iim chadvartai bolson yum gedgiig zoriud xaruulax zorilgoor Zalman uulan deer antenn barij haruulj ner turiig ni hamgaalna uu. Teshigt yopontoi hiisen daind orson heden uvgun bii, yadaj 90 garsan ted yopon nemertei uls gej bodog. Ted bolon oi modon dotor baidag huduuniihun yopontoi baildsan ulsad calin, bair uguud baigaa bolohoor yopon muu gej boddog heveeree shuu. Harin amlalt geeed baigaa ni bur geree baiguulchisan yum mun uu, arai ugui yu?

Avatar

Зочин 2013-10-22 182.160.4.179

Мобиком хэрэглэгчдээ олон жил шуллаа одоо үнээ буулгах болсон байхаа.Зарим оператор компануудын гадаад улс руу хямд ярьдаг сүлжээ байна.Мобиком дотооддоо түүнээс хэд дахин үнэтэй үйлчилгээ үзүүлж байна.

Avatar

Улаанхус 2013-10-22 50.2.64.206

Хөх мойнах гэж баг байдаг юм. Та нар юугаа мэддэг юм вэ

Avatar

Чи 2013-10-22 72.29.101.11

Баатаржав чи Хөх мойнах.

Avatar

Зочин 2013-10-22 101.3.48.229

Хөххөтөл

Avatar

Зочин 2013-10-22 101.3.48.229

setguuchee bolioroo naadah chin bayan-ulgii aimgiin ulaanhus sumiin ***** hutul bag shde. yu yariad gutsad soliorood bna chi bas hasag uu?

Avatar

өөрөө 2013-10-22 103.26.194.83

Баатаржав чи өөрөө Хөх мойнах.

Avatar

өөрөө 2013-10-22 186.93.102.238

Баатаржав чи өөрөө Хөх мойнах.

Avatar

Зочин 2013-10-22 1.25.157.42

Яагаад газар усны нэр ѳѳрчлѳѳд байгаа юм бол оо?

Avatar

Улаанхус 2013-10-22 103.26.194.99

Хөх Мойнах баг гэж байдаг юмаа. Та нар юугаа мэддэг юм вэ?

Avatar

Улаанхус 2013-10-22 103.26.194.99

Хөх Мойнах гэж баг байдаг л юмаа. Та нар юугаа мэддэг юм вэ?

Avatar

Зочин 2013-10-22 124.158.124.156

Яахлаараа Монгол улсын нутаг дэвсгэрт Монгол биш нэр байдаг юм бэ? Хасгууд давраад Монгол нутгийн минь газар нутгийг хасаг нэрээр нэрлээд үүнийг нь мангар сэтгүүлч давраагаад байж болохгүй

Avatar

BAGI 2013-10-22 112.72.13.158

ENE BAATARJAV MUNDAG INGINEER BAS SAIN BAGSH BAISAN JINHENE TOLGOITOI ZALUUDAA

Avatar

ffff.kkk 2013-10-22 182.160.32.192

хөх мойнах

Avatar

erataery 2013-10-22 202.55.182.82

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com

Avatar

худалч 2013-10-22 202.126.89.251

Баяр ёслол, гэнэтийн үйл явдал тохиолдоход бие бие рүүгээ олноороо ярьснаас болж сүлжээ гацах, саатах тохиолдол гаднын орнуудад ч мөн гардаг л даа…үнэн худлаа шааж байнаа.хятадын баяр ёслолын үед бүгд л саадгүй гар утасаараа ярьж байдаг,япон солонгост ч мөн адил саадгүй ярьдаг юм

Avatar

Зочин 2013-10-22 133.87.225.82

ailiin gert tolgoi horgodoj baij ner usiig n yun duraaraa solidog yum be ene hasguud. shal davarschihsan yum.

Avatar

bayan ulgii 2013-10-22 202.70.46.203

khukh hutul gdg gazar shte

Avatar

Зочин 2013-10-22 74.254.149.70

Zurgan der bga hun n Mobi-d ajildgaasa ichsen bairtai zogsjiishd. za haasha harj uhnee. onigootoin gesn shig haha.

Avatar

Зочин 2013-10-22 27.123.214.115

Moynah gedeg chin davaa gesen utgatai, Mobicom ehleed suurin gazar bich Olgii hotiin toviin svljeegee zasaad avaarai daraa ni suurin gazart hiine biz. Bi lav Mobicomiin svljeendee gomdoltoi baigaa

Avatar

Монголоор бичээсэй 2013-10-22 202.179.8.3

Хөх эрэг нэртэй газрыг Хөх Мойнах ч гэх шиг. Газар усны нэрийг дураараа өөрчилж байхаа болимоор юм. Монгол монголоороо үлдэх ёстой

Avatar

Зочин 2013-10-22 133.87.225.82

Moinah gej yu yum?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж