Үүний дараагаар “Шүүгчийн цалин 4 сая болж байгаа бөгөөд эмчийн цалинг нэмээсэй гэдгийг онцолсон байсан юм. Үнэн худлыг олох, үхэх сэхэхийг шийдэх хоёрыг жигнээд үз дээ гэсэн жиргээ хамгийн олон жиргээчид түгээсэн онцлох жиргээ болсон юм. Шүүгчдийн цалин нэмэх гэж байгаа бол эхний ээлжинд эмч, багш нарын цалин нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг олон жиргээч дэмжиж байсан юм. Үүний дараачийн нэгэн сенсааци нь МАН-ын Их хурлын талаархи жиргээ байлаа. Энэ долоо хоногийн сүүлчээр гурван өдрийн турш хуралдаж, шинэчлэл, бүтэцдээ өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан болжморууд өөр өөрсдийн санал шүүмжлэлээ “уламжилсан” юм. Тухайлбал, МАН-ын генсект өрсөлдөх эрхмүүд, МАН-ын дараагийн дарга хэн байх, МАН шинэчлэгдэж чадах эсэх талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Ямар ч гэсэн Монголын улстөрийн ууган намын нэг МАН-ын Их хурал энэ долоо хоногтоо сенсааци байна. МАН-ын дараагийн дарга хэн байх нь ард түмэнд төдийгүй жиргээчдэд ч мөн сонирхолтой байх шиг.
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж буй 2014 оны Төсвийн төсөл, 2013 оны Төсвийн тодотголын хуулийн төслүүдийн шүүмжлэл жиргээнд ч мөн үргэлжилсээр байсан юм. УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй төслүүд болон буудсан, нисдэг тэрэг унагасан, 4 сая төгрөгийн цалинтай шүүгчийн асуудал энэ өдрийн жиргээний гол асуудлууд байлаа.
Энэ удаагийн жиргээг сайн хүмүүс чамд АЗ ЖАРГАЛ өгнө. ! Муу хүмүүс чамд ТУРШЛАГА өгнө ! Адгийн хүмүүс чамд СУРГАМЖ өгнө ! Гайхалтай хүмүүс чамд ДУРСАМЖ өгнө ! гэсэн нэгэн жиргээчийн үгээр өндөрлөе.