Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

   Өнөөдөр Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгаар цасан шуурга  шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн  өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.  

2013 оны 10 дугаар сарын 21-ний 20 цагаас 10 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч шөнөдөө 4-9 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

2013 оны 10 дугаар сарын 23-наас 10 дүгаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   23-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 25-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгаар бага зэргийн цас орно. 23-24-нд нутгийн зүүн хагаст хүйтэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градусхүйтэн байна. 24-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж