“Тээвэр ачлал”-ын жолооч нар суулт хийв

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

“Тээвэр ачлал”-ын жолооч нар суулт хийв

Орон нутагт тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тээвэр ачлал” компанийн ажилчид, удирдлагатайгаа үл ойлголцсоны улмаас суулт зарлаад байгаа аж. Тус компани 2006 оноос Дархан-Улаанбаатар-Багануурын чиглэлд тээврийн үйлчилгээ үйлчилж байгаа бөгөөд 2011 оноос тус компани ажилчдынхаа микро автобуснуудыг компанийн мэдэлд авчээ. Дараа нь компанийн жолооч нар микроавтобусыг өөрсдийн нэр дээр зээлээр авч, үйлчилгээ эрхэлж байсан бол удирдлагуудын зүгээс тэдгээр автобусыг компанийн өмч хэмээн мэдэгдээд байгаа аж. Үүнд нь дургүйцсэн жолооч нар суулт зохион байгуулсан байна. 

“Тээвэр Ачлал” компанийн удирдлагууд солигдоод удаагүй байгаа учраас шинэ удирдлагадаа дээрх маргаантай асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч, жолооч нар ханджээ. Гэвч өмнөхийн адил шийдтэй хариу өгөөгүй тул ийн суулт зарлахад хүрсэн байна. Тус компанийн захирал Д.Баатарням “Жолооч нартай тохиролцоонд хүрч, иргэдэд шуурхай үйлчлэх талаар ярилцаж байна. Ямар нэгэн мөнгө завшсан зүйл байхгүй” хэмээн мэдэгдэж байгаа ч ажилчид үүнд нь итгэхгүй байгаа ажээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж