Эмэгтэй сагсан бөмбөгчид цомын төлөө өрсөлдөнө | News.MN

Эмэгтэй сагсан бөмбөгчид цомын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Эмэгтэй сагсан бөмбөгчид цомын төлөө өрсөлдөнө

Байгуулагдаад удаагүй байгаа Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооноос цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Монголд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг хөгжүүлэх, туршлага солилцож, ур чадварыг нэмэгдүүлэх, шилдэг, шинэ, залуу тамирчдыг нээх зорилготой тус тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-нд Спортын төв ордонд болох аж. Тус тэмцээнд оролцох багууд Спрайт лигийн дүрмийн дагуу эхний хоёр үед тав, таваараа солигдон тоглох бөгөөд нэг баг 15 тамирчны бүрэлдэхүүнтэй байх юм. Тэмцээний Техникийн зөвлөгөөн аравдугаар сарын 23-ны 18.00 цагт болох гэнэ.

Дашрамд, дээрх тэмцээний үеэр Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны анхдугаар хурал болж, холбооны бүтэц бүрэлдэхүүнийг сонгон батлах юм байна.

С.ЦЭЛМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-21 124.158.124.171

Sags zov hogjildoo orj bna daa.bugd tusdaa hogjih yostoi usa standart.odoo neg monopol holboo dampuursaaan.

Avatar

hahahah 2013-10-21 112.72.13.25

odoo emegtei ahmadiin holboo, eregtei ahmad sagsan bumbugchdiin holboo, usvuriin eregtei sagsan bumbugchdiin bolon emegtei geed baiguulaad bai daa hahahahah. sagsiig mun ch ustgaj bna daa huurhii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж