“Kremlin Cup”-ын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

“Kremlin Cup”-ын аваргууд тодорлоо

Энэ сарын 12-20-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын Olympic Stadium-нд “Kremlin Cup” болж өнгөрлөө.

ATP World Tour 250 болон 2013 WTA Tour ангилалд багтаж буй тус тэмцээнд эрэгтэйчүүдийг Францын Ричард Гаске, эмэгтэйчүүдийг Италийн Роберта Винчи тэргүүлэн тоглолоо.

Шигшээ тоглолтод Ричард Гаске ОХУ-ын харьяат, Казахстаны өмнөөс тоглодог  Михаил Кукушкинийг 4:6, 6:4, 6:4-ийн харьцаагаар буулган авснаар 134 мянган ам.доллар хүртэж, чансааны 280 оноо хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ширүүхэн өрсөлдөөн болж, тэмцээнд тавд эрэмбэлэгдэн тоглосон Румын Симона Халеп тэргүүлжээ. Тэрбээр шигшээ тоглолтод Австралтийн Саманта Стосурыг 7:6, 6:2-ийн харьцаагаар буулган авсан байна. Симона Халеп ОХУ-ын Анастисяа Павлючинковаг, Саманта Стосур ОХУ-ын Светлана Кузнецоваг нарыг хагас шигшээд буулган авснаар шигшээд шалгарчээ. Ганцаарчилсан төрлийн хагас шигшээд учраа таарсан Австралийн Саманта Стосур, ОХУ-ын Светлана Кузнецова нарын хувьд хосын төрөлд тоглож, тэргүүлсэн байна.

Симона Халеп тус тэмцээнд түрүүлснээр 132 мянган ам.доллар хүртэж, чансааны 470 оноо, дэд аварга 70 мянган ам.доллар, 320 оноо хүртсэн байна.

Ч.БОЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж