Харбин хот утааны улмаас &#34хаагдав&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Харбин хот утааны улмаас &#34хаагдав&#34

Хоолой гашуу оргиулсан саарал утааны улмаас өнөөдөр буюу даваа гаригт Хятадын Харбин хотод агаарын бохирдлын улаан түгшүүр зарлажээ.

Агаарын бохирдлын улмаас Хятадын Хармөрөн мужийн төв Харбинд  дунд сургууль, цэцэрлэгүүд хаагдаж, зарим чиглэлийн автобусны чиглэл зогссоноос гадна  онгоцны буудал хүртэл хаагдсан байна. Ингэснээр Харбины 11 сая орчим хүн гэрээсээ гарахгүй өнжиж байна. “Синьхуа” агентлагт мэдээлснээр утааны улмаас Харбинд үзэгдэх орчин 10 метрээс цааш хязгаарлагдаад байгаа гэнэ. Өвлийн улирал ирж буйтай холбоотойгоор Харбинаас гадна Хятадын нийслэл Бээжин, Чанчун, Таншан зэрэг олон том хотод агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсээр байгаа аж.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Бээжингийн удирдлагуудын зүгээс агаарын бохирдлын түвшинг илтгэх шараас улаан руу шилжих дөрвөн өнгөний код боловсруулж танилцуулсан билээ. Үүнд хэт их бохирдлыг илтгэх улаан гэрэл ассан байвал сургууль, цэцэрлэг, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсч, автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж