Жастин Бибер стриптиз клубт зугаацав

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Жастин Бибер стриптиз клубт зугаацав

Дэггүй, бодлоггүй үйлдлүүдээсээ болж олны дургүйцэл, шүүмжлэлд ихээр өртөх болсон дуучин Жастин Бибер өнгөрсөн баасан гаригт Техас мужийн Хьюстон хотын стриптиз клубт зугааж яваад папараццид “баригджээ”. Эх сурвалжийн мэдээлснээр Жастин Бибер томчуудын шөнийн клубт цээж нүцгэн хээв нэг зугаацахын зэрэгцээ тайчигч охидод мөнгө харамгүй үрж байсан гэнэ. Харин маргааш нь эрэгтэйчүүдийн “V Live” клубын тайчигч бүсгүй “Жастин Бибер наймаг тайзан дээр бүжиж байхад өгзөгөнд минь хүрсэн. Би бараг ухаан алдаж унах дөхсөн шүү” хэмээн Твиттертээ жиргэжээ. 

Түүнчлэн 19 настай Жастин Бибер стриптиз клубт зугаацаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байж магадгүй гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Учир нь Техас мужид согтууруулах ундаа хэрэглэх насны доод хязгаар 21 байдаг учраас Жастин Бибер хуулийн асуудалд орооцолдох магадлалтай байгаа гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж