СЭЗДС-ийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

СЭЗДС-ийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Санхүү, эдийн засгийн дээд сургууль /СЭЗДС/-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сургуулийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар өнгөрөгч есдүгээр сарын эхээр амралтын газрын ажилчдад согтуугаар хутга барин дайрч, “Би та нар руу харин ч үнэтэй хутга шидэж байна шүү” хэмээн танхайрсан тус сургуулийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалын талаар хэлэлцэж, түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна. Ингээд түүний оронд Шинжлэх ухааны доктор, Гавьяат Эдийн засагч Ц.Даваадоржийг томилжээ.

СЭЗДС-ийн захирал асан Д.Батжаргалын эл хэргийн талаар "Амралтын газрын үйлчилгээ муу байсан тул маргалдсан" гэсэн утгатай тайлбар өгсөн байдаг бөгөөд түүний гаргасан авир, үйлдсэн хэргийг Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн газар хянаж шалгаад, түүнд 100 мянган төгрөгийн торгууль ногдуулсан юм.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж