Засгийн газар “Дон Кихот” жүжгийг дэмжжээ | News.MN

Засгийн газар “Дон Кихот” жүжгийг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Засгийн газар “Дон Кихот” жүжгийг дэмжжээ

Драмын театрын уран бүтээлчид дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг, Испанийн утга зохиолч Мигель Де Сервантсийн  “Дон Кихот” жүжгийг арваннэгдүгээр сарын 8-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулгаар тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү зохиол нь Монголд анх удаа драмын жүжиг хэлбэрээр тавигдаж байгаа юм.

“Дон Кихот”-ыг Испанид 1605 онд ном болгон хэвлүүлжээ. Харин Италид 1740 онд анх бүжгэн жүжиг хэлбэрээр тайзнаа тавигдаж, Францад 1903 онд анх уг зохиолоор кино хийж, ОХУ-д 1939 онд анх Михайл Булгаковын найруулгаар драмын жүжиг болгон тавьж байсан дэлхийн шилдэг бүтээл юм.

Засгийн газрын санхүүжилтээр драмын театрын тайзнаа тавигдах боломжтой болсон “Дон Кихот” жүжгийн гол дүрд болох Кихот ноёнд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Санчод жүжигчин Г.Амгаланбаатар нар тоглох ажээ.

Э.ТЭКҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

duurenzaya 2013-10-21 27.123.214.109

Goy ymaa

Avatar

рэнцэнтавхай 2013-10-21 103.26.194.77

жагаа бүдүүдэхгүй юу? Кихот бол туранхай янхигар хүн байдаг санагдана Хасар Жага маань энэ хооронд турах эмчилгээ хйилгэхээр боловуу? 1а 10 хүртлээ цуг явсан ангийн минь анд Талийгч Сү Чинзориг Чээгий анд минь байсан бол яг таарах байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж