
Андижан, Наманган ба Ферган мужуудад дүрвэгсэдийг хүлээн авах цэгүүд байгуулан хүмүүсийг хоол ундаар ханган эмнэлэгийн тусламж үзүүлж байна.
Үндэстний мөргөлдөөнөөр амь үрэгдэгсэдийн тоо зуугаас давж, 1500 орчим хүн шархадсан байгаа гэнэ. Зэвсэглэсэн хүмүүс узбек тосгонуудыг дайрч тэдний дэлгүүр хоршоог дээрэмдэн тонож байна. Пакистаны Гадаад хэргийн яамны мэдээгээр тэдний нэг иргэн алагдан 15 оюутныг барьцаанд авсан байна.
Үндэстний мөргөлдөөн Ош хотод киргиз ба узбекуудын хооронд мөргөлдөөн энэ сарын 11-нд эхэлсэн ба эрх баригчид хөл хорио тогтоосон ч байдлыг тогтворжуулж чадсангүй. Киргизийн Батлан хамгаалах яам хэсэгчилсэн дайчилгаа зарлан 50 хүртлэх насны хүмүүсийг цэрэгт дайчилж эхэлжээ.