Сөүл, Токиогийн чиглэлийн онгоц саатжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Сөүл, Токиогийн чиглэлийн онгоц саатжээ

“МИАТ” ХК-ийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн /14.20 цагаас нисэх/ OM302 аялал, Токио-Улаанбаатар чиглэлийн /14.40 цагаас нисэх/ ОМ502 аяллын дугаартай онгоц өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлын улмаас түр саатсан байна. Харин бусад чиглэлийн нислэгүүд хэвийн үргэлжилж байгааг албаны эх сурвалж хэллээ.

“МИАТ” ХК өнөөдөр нийт найман нислэг үйлдэхээс хоёр нь ийнхүү цаг агаараас шалтгаалан түр хойшлогдсон бол таван нислэг хүрэх ёстой газартаа буужээ. 

Цаг агаарын байдлаас үүдэн зайлшгүй хүлээх ёстой нислэгийн мэдээллийг иргэдэд цаг тухай бүрт өгөх болно гэж “МИАТ” ХК-ийн мэдээлэл, лавлагааны төвөөс мэдээллээ. Онгоцны нислэгийн талаарх мэдээллийг та 11-333999 дугаарын утаснаас асуух боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж