Зам тээврийн сайд А.Гансүх өөрийгөө луйврын хэрэгт холбогдолгүй гэдгээ батлахын тулд АТГ-т гэмт хэргийн мэдээлэл шалгуулах тухай хүсэлт гаргасан байна.
Тэрээр твиттерт “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3,6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэх мэдээлэл оруулахад хариуд нь Л.Даваапил гэх иргэн “Самсунгтай 1 км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайд аа, Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3,6 –аас хол давна” гэж жиргэсэн аж.
Сайд энэхүү жиргээг худал гэдгийг нотлуулахын тулд АТГ-т хандаж буй бөгөөд дээр дурдагдсан “Авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
Э.ЭНХ