iOS7 таалагдаагүй тул Apple-ыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

iOS7 таалагдаагүй тул Apple-ыг шүүхэд өгчээ

Нэгэн iPhone-ны Хэрэглэгчид iOS7 Таалагдаагүй Тул
Apple-ыг Шүүхэд Өгчээ

Илүү
тод өнгө мөн илүү хавтгай дизайн хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ Марк
Меначер гэх iPhone-ны хэрэглэгч iOS7-г үзэн яддаг бололтой. CNET-ээс
мэдээлэхдээ Меначер түүний iOS төхөөрөмжүүдээс iOS7 арилгахыг шаардан Apple-ыг
шүүхэд өгөхөөр болжээ. Түүний энэхүү алхамын хамгийн гол шалтгаан нь iOS7
автоматаар сууж буцаад iOS6-руу шилжих боломжгүй байгаад гэжээ.

 

Тэрээр
хэлэхдээ "iOS7-г iOS6-руу буцаах боломжгүй байгаа нь Apple хэрэглэгчдээ
хүндлэхгүй дээрэлхэж байгаа хэлбэр юм. Стив Жобсыг байхад тэрээр хамгийн гол хэрэглэгчдээ
гэж боддог байсан харин Тим Кукын шинэ аргачлал зөвхөн орлогын төлөө байна. Энэ
арга нь удахгүй бүтэлгүйтэх болно." гэж хэлжээ.

 

iPhone
болон iPad удаан хэрэглэсэн хэрэглэгчдийн заримд iOS7 шууд таалагдахгүй байж
болно. Гэсэн хэдий ихэнх тохиолдолд хэдэн долоо хоногийн дараа тэд шинэ
үйлдлийн системд дасдаг бол Меначерын хувьд тийм биш бололтой.
 

Эх
сурвалж: bgr.com

http://intechmongolia.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж