
Дээрэмчид эхлээд францын загас агнуурын хөлөг онгоцонд довтолсон боловч уг онгоцтой тэдний завь мөргөлдөн живсэн байна. Зургаан дээрэмчид усанд унасны хоёр нь живж, бусад нь баригджээ. Өөр нэг сөргөлдөөнөөр НАТО-гийн онгоцнууд дээрэмчдийн хоёр завийг живүүлэн 11 хүнийг нь барьсан байна. Испанийн хоёр загас агнуурын хөлөгт дээрэмчид довтолсон боловч тэдний довтолгоог буудан зогсоожээ.