“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 443 саяын ашиг олжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 443 саяын ашиг олжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас долоо хоног бүрийн ашиг орлогороо тэргүүлсэн киноны жагсаалтыг гаргаж байгаа билээ. Тэгвэл уг жагсаалтыг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино тэргүүлсэн хэвээр байна. “Хувьсал” продакшны хамгийн анхны дэлгэцийн бүтээл болох уг кино ирэх арваннэгдүгээр сарын сүүл хүртэл “Тэнгис” кино театрт гарахаар болжээ.

Орлогоороо тэргүүлсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино өнгөрсөн долоо хоногт 73,5 сая төгрөгийн ашиг олсон бол дэлгэцэнд гарсан цагаасаа хойш нийт 443,7 сая төгрөгийн ашигтай байжээ. Жагсаалтын хоёрдугаарт “Микроны босс” инээдмийн кино орсон бөгөөд өнгөрөгч долоо хоногт 21,8 сая төгрөгийн ашиг олсон бол “Тагнуулч аав” кино 16,2 сая төгрөг, “Аягүй тэнэг ээ” кино 9,7, “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” кино 7,7 сая төгрөгөөр ашиг орлогын жагсаалтыг удаалжээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж