
Орлогоороо тэргүүлсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино өнгөрсөн долоо хоногт 73,5 сая төгрөгийн ашиг олсон бол дэлгэцэнд гарсан цагаасаа хойш нийт 443,7 сая төгрөгийн ашигтай байжээ. Жагсаалтын хоёрдугаарт “Микроны босс” инээдмийн кино орсон бөгөөд өнгөрөгч долоо хоногт 21,8 сая төгрөгийн ашиг олсон бол “Тагнуулч аав” кино 16,2 сая төгрөг, “Аягүй тэнэг ээ” кино 9,7, “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” кино 7,7 сая төгрөгөөр ашиг орлогын жагсаалтыг удаалжээ.
Э.ТЭКҮ