
“Малала одоо шагнал аваад хүн бүхэнд аз жаргалтай нэгэн мэтээр төсөөлөгдөж байгаа. Тиймийн учир Малала энэ өндөрлөгт хүрэхийн тулд ямар хүнд хэцүү замыг туулснаа дэлхийн бүх хүнтэй хуваалцахыг хүссэн юм” гэж Малалагийн хэвлэлийн төлөөлөгч Шахидулла Шахид ярьжээ. Мөн энэхүү номонд түүнтэй адилхан олон арван хүүхдүүд төрөлх нутагт нь байдаг гэдгийг харуулахыг зорьжээ. Пакистаны хэвлэлийнхэний мэдээлж буйгаар түүний төрсөн нутагт Талибанчууд цэргээ оруулсан бөгөөд Малалатай холбоотой хүн бүрийг шалгаж байгаа аж.
Б.СYX