
Онцгой байдлын газарт өчигдөр 13:12 цагт хүн автомашин дотроо хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасаг ажиллаж “Соната-3” загварын суудлын автомашин, “Ланд крузер-100” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас “Соната-3” автомашины дотор зорчиж явсан иргэн 60 гаруй настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсаныг гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн түргэн тусламжийн эмчид шилжүүлж, хавчуулагдан нас барсан 56 настай, эрэгтэйн цогцосыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Ослын газраас зорчиж явсан иргэдийг эмнэлэг рүү авч явах үед 49 настай, эмэгтэй, 60 гаруй настай, эмэгтэй, нэг настай, эрэгтэй хүүхэд нас барсан байна. Харин ослын улмаас хүндээр гэмтсэн 44 настай эмэгтэй, 32 настай эмэгтэй, 12 настай эмэгтэй, найман настай эмэгтэй, овог нэр, хаяг нь тодорхойгүй нэг хүүхдийг ГССҮТ-т хүргэжээ. Мөн өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Оргил худалдааны төвийн зүүн талд авто зам дээр Старекс загварын бага оврын автобус, Бонго загварын ачааны автомашинтай мөргөлдсөн, бэртэж гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэсэн байсан байна.
С.СҮРЭН
.