
Сирийн Хама хотын төвд өчигдөр ачааны автомашин хөлөглөсөн амиа золиослогч их хэмжээний тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 30 хүн амь үрэгджээ. Сирийн Сана агентлагт мэдээлснээр тонн гаруй тэсрэх бөмбөг ачсан ачааны автомашинтай этгээд хөл хөдөлгөөн ихтэй автозам дээр байрлах Засгийн газрын хяналтын цэгт халдлага үйлдсэн байна. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас автозамын ойролцоо орших шатахуун түгээгүүрийн газар дэлбэрч, ихээхэн хохирол учирсан аж. Халдлагыг аль-Каидатай холбоотой аль-Нурса фронт зохион байгуулсан бөгөөд цэргүүдийг чиглэсэн боловч хохирогчдын ихэнхи нь энгийн иргэд гэнэ.
Б.АНХТУЯА