БЗД-т болсон нөхөн сонгууль дахина | News.MN

БЗД-т болсон нөхөн сонгууль дахина

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

БЗД-т болсон нөхөн сонгууль дахина

Баянзүрх дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль өнгөрсөн бямба гариг буюу аравдугаар сарын 19-нд болсон ч ирц хүрээгүйн улмаас дахихаас аргагүй болжээ. Албан эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх сонгуульд нийт сонгогчдын 39 хувь нь саналаа өгсөн нь нөхөн сонгуулийг дахихаас аргагүй болгосон аж. Хуульд зааснаар санал хураалтад оролцсон сонгогчийн ирц 50 хувийг давах ёстой. Тиймээс нөхөн сонгуулийг ирэх бямба гаригт буюу аравдугаар сарын 26-нд дахин товлоод байгаа юм байна.

Сануулахад, энэ удаагийн нөхөн сонгуульд долоон хорооноос 5000 сонгогч саналаа өгөх ёстойгоос 39 хувь нь оролцож саналаа өгчээ. Нөхөн сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх  дүүргийн Ардчилсан намын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус хэсгийн хороонд нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшиж өрсөлдсөн юм.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2013-10-21 103.23.51.6

Bayabzurchuud ee Arxichan Erdenetuuliig songoj boloxgui shuu!

Avatar

kk 2013-10-21 182.160.41.66

nohoin *****

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж