Меркель эвсэл байгуулахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Меркель эвсэл байгуулахаар ажиллаж байна

Германы парламентын сонгууль өнгөрсөн есдүгээр сард явагдаж, Христийн ардчилсан холбоо-Христийн нийгмийн холбоо эвсэлийн дарга Ангела Меркель ялалт байгуулсан билээ. Хэдийгээр ХАХ/ХНХ  эвсэл сонгуульд ялалт байгуулсан боловч парламентад хангалттай суудал авч чадаагүй тул бусад улстөрийн намуудтай хамтран их эвсэл байгуулахаар болсон билээ. Энэ дагуу өчигдөр Ангела Меркель Социал демократ намын даргатай яриа, хэлэлцээр хийжээ. Социал демократ намын зүгээс эвсэл байгуулах яриа хэлцэлд хэд хэдэн эдийн засгийн шаардлага тавьсан байна. Социал демократчуудын зүгээс цагийн хөлсний доод хэмжээг 8.50 евро болгох, хүйсийн ялгаваргүй ажлын хөлс олгох, баруун болон зүүн Германы өндөр настнуудын тэтгэврийг адилтгах, боловсрол, дэд бүтцийн салбарт илүү хөрөнгө оруулах, евро бүсийн эдийн засгийг сайжруулах болон ажилгүйдлийг бууруулах ерөнхий төлөвлөгөө боловсруулах зэрэг шаардлагыг тавьсан аж.

Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт ХАХ/ХНХ  эвсэл “Ногоон” намтай их эвсэл байгуулах асуудлаар яриа хэлцэл хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. 

Германд нгөрсөн есдүгээр сард болсон парламентын сонгуулиар Меркелийн ХАХ/ХНХ  эвсэл 41.5 %, Социал демократ нам 26 %, коммунист Зүүний нам 8.6 %, “Ногоон” нам 8.4 %-ийн санал авсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж