Засгийн газар төлөвлөсөн ажлаа хийгээгүй гэв | News.MN

Засгийн газар төлөвлөсөн ажлаа хийгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Засгийн газар төлөвлөсөн ажлаа хийгээгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, түр завсарлалаа. Тус бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны  төсвийн хүрээний асуудлыг хэлэлцэж байгаа аж. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад манай намын бүлгээс байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан. Ерөнхий сайд 2013 оны төсвийг авилгажсан төсөв  гэсэн нь ноцтой мэдэгдэл. Өнөөдөр төсвийн гүйцэтгэл 80 гаруй хувьтай  гэж байгаа ч хөрөнгө оруулалт 30 хувьтай байна. Энэ нь Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой, төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлаа хийж чадаагүй гэсэн  үг.  2013 онд хийгээгүй ажил нь 2014 оны төсөвт нэмэгдээд ороод ирчихсэн байх жишээтэй. Тиймээс  энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайдаас тайлбар авахыг хүсч байна" гэв.

Түүнчлэн Шадар сайд Л.Тэрбишдагва хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа тендер зарлахад 10 хувийн авлига авдаг тухай  ярьсныг тодруулах шаардлагатай гэж үзжээ. Эдгээр асуудлыг тодруулсны дараа  төсөвт тодотгол хийх, 2014 оны төсвийг батлах асуудлыг  хэлэлцэх  ёстой гэх байр суурийг  бүлгээс гаргасан байна. Түүнчлэн өнгөрсөн онд хийгээгүй ажлыг 2014 оны төсөвт оруулж  дуусгах ёстой. Учир нь 2013 оны төсөвт тусгагдсан  чухал ач холбогдолтой ажлуудыг хасаад,  цоо шинэ зүйл нэмж оруулж ирснийг тодруулах шаардлагатай гэсэн юм. Тиймээс 2013 оны  төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсөвтэй холбоотой нарийн мэдээллийг маргааш авахаар болжээ.

С.Отгон

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2013-10-21 202.179.24.239

АН-хаан хийж байгаа ажил чинь үр дүнгүй байгааг та бүгд мэдэж байгаа биздээ.АН-хан л ах дүүсээрээ баяжаад байгаа болохоос биш ард иргэд бидэнд нөлөөлсөн зүйл алга хөөш тэнэгүүдээ.Та нарт ашигтай болохоос бидэнд ашиг алга амьдрал доройтоод байна.Жаахан амьдралтай зүйл ярьж бичиж бай.МАН-хан идсэн ч учир утгатай иддэг байж хөөе.АН-хан шиг юм үзээгүй зан гаргадагүй байж мангар АН-н гар хөл бологсодоо.Та нарт Монгол хүний мөс чанар байна уу.Монгол зан чанар жудаг байна уу.Тэнгэрээс буусан нөхдүүд байх юм.1996 онд яг энэ байдалд улс орныг оруулсан.

Avatar

kkkk 2013-10-21 103.26.194.70

haana ch tenderiin 10 iig vdag shuuudee a

Avatar

xurungu 2013-10-21 103.10.21.116

xurungu oruulalt baga baina gedeg chin gazar nutagaa baga zaraj bna gesn ug. MAN ene songuulid garsan bol yuch boloh baisan .

Avatar

Зочин 2013-10-21 119.40.98.50

MAN ch sandarch bna daa Abilga ni ilreed

Avatar

МАН-н луйварчдаа 2013-10-21 203.91.112.78

мэдээгүй юм шиг битгий цаврайлаач. аль ч тэндер, шалгаруулалт мөнгөтэй холбоотой л бол хувь авдаг шүү дээ. та нар бол хэдэн тэр бумаар нь хувь хүртэж байсан шүү дээ.

Avatar

Зочин 2013-10-21 84.98.186.86

EHNII JILDEE ALDAA GARGAAL BIZ. TA NAR UURSDUU 20-D JIL OLIGTOI YUM HIIJ CHADAAGUI BAIJ IH YUM BOLGOOD BGA TENEGUUD SHUU. BUR UMNUUS NI ICHEED BAIH YUM.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж