Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс долоо хоног бүрийн даваа гаригт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа.  Бие даагчдын зүгээс  өнөөдөр "Монгол хүний үнэ цэнэ" нэртэй уриа гаргаад байгаа талаараа танилцууллаа.

Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй Төсвийн төсөлд анхаарлаа хандуулж байгаа талаараа дуулгав. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "2013 оны Төсвийн хөрөнгө оруулалтын зардал дээр 1,5 их наяд төгрөг байсан бол 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардал 1,2  их наяд төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, 300 тэрбум төгрөгөөр буурсан. Энэ мөнгөн дээр яаж хяналт тавих, яаж үр дүнтэй зарцуулах вэ гэдэгт бие даагчдын зөвлөл анхаарал хандуулна. Төрөөс иргэдэд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Ард түмний хамгийн нэг номерийн бэрхшээл бол эрүүл мэндийн асуудал. Эрүүл, боловсролтой хүн хөдөлмөр эрхлэх боломжтой. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлс, тэтгэвэрийнхэн, боловсролын салбарынхны цалин хөслийг нэмэгдүүлээч гэсэн зарчим баримталж байна" гэлээ.
Мөн бие даагчдын зүгээс “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар яамд, УИХ, Засгийн газар хоорондын ойлголцол өндөр түвшинд байх ёстой” хэмээн үзэж байгаа юм байна. Тус хуулинд насаараа даатгал төлөөд эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай авч чаддаггүй байдлыг халах.  Эрүүл мэндийн даатгалын газрыг ажиллагаанд оруулж, даргыг нь сольдог эрхийг Эрүүл мэндийн даатгалын зөвлөлд өгөх ёстой гэх зорилт агуулж байгаа ажээ.

Мөн  бие даагчид эрдэс баялагийн салбарт байгаль, уул уурхайгаа бодохоос илүү хүнээ хэрхэн бодож байгаа, орон нутаг, малчдыг яаж дэмжих талаархи өөрсдийн байр сууриа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай”  УИХ-ын тогтоолын төсөлд тусгахаар ажиллаж байгаа гэдгээ өнөөдрийн мэдээллээр онцолсон юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж