Ерөнхий сайд БНХАУ-ын Баруун бүсийн Экспод оролцоно | News.MN

Ерөнхий сайд БНХАУ-ын Баруун бүсийн Экспод оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд БНХАУ-ын Баруун бүсийн Экспод оролцоно

Монгол Улс БНХАУ-ын хооронд 2011 онд 
байгуулсан  стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны
хөтөлбөрийг батлахаар Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг БНХАУ-д
удахгүй айлчлах гэж байна. Айлчлалын үеэр нээгдэх Хятадын Баруун бүс
нутгийн 14 дахь удаагийн олон улсын Экспод Монгол Улсын Ерөнхий сайд
урилгаар оролцоно.

Баруун бүс нутгийн 14 дэх удаагийн олон улсын
Экспо 2013 оны 10 дугаар сарын 23-27-ны хооронд Сычуань мужийн Чэньду
хотод болох юм.

Баруун бүс нутгийн Экспо нь Хятадын 15 яам, газар
болон 12 муж, хот, Шинжааны Засгийн газар хамтран зохион байгуулдаг
улсын хэмжээний олон  улсын чанартай Экспо бөгөөд жил тутам зохиогддог
байна. Энэ жил 14 удаагаа нээгдэх гэж байгаа аж.  Баруун бүс нутгийн
Экспо нь баруун бүс нутгаа дотооддоо болон дэлхий дахинд сурталчилж
байгаа Хятадын Засгийн газрын баруун бүс нутагт оруулсан хөрөнгө
оруулалт, худалдаа-хамтын ажиллагаа, гадаад хамтын ажиллагааны талбар
бөгөөд баруун бүс нутгийн хамтын ажиллагаа, Хятад болон олон улс
хоорондын хамтын ажиллагааны гол нэгдэл ажээ.Жил тутмын Экспод гадаадын
төр, засгийн нэг тэргүүнийг урилгаар оролцуулдаг уламжлалтай  аж.

Ерөнхий
сайд Н.Алтанхуяг айлчлалын хөтөлбөрийн дагуу  Ляонин мужийн Шэньян
хотод болох  Хятадын баруун бүсийн олон улсын форум” болон   Бээжин
хотноо “Монгол-Хятадын ажил хэргийн уулзалт”-д тус тус оролцох юм.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян албан ёсоор угтах ёслол болно.

Ерөнхий
сайд Н.Алтанхуяг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон  
БНХАУ-ын дарга Си Зиньпинд нарт бараалхан, айлчлалынхаа төгсгөлд 
Бээжингийн их сургуулийн Монгол судлалын тэнхимд зочилон багш
оюутнуудтай уулзалт хийх юм байна.

 

.

Г.Идэр

 

 

ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2013-10-21 82.145.209.158

Шеньян зуун бусийн юун баруун бус вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж