“Индиан Жонс” цувралын шинэ ангийн зураг авалт эхлэх яагаа ч үгүй боловч зураглал нь найруулагчийн толгойд хэдийнэ буужээ. Найруулагчийн өгүүлснээр киноны үйл явдал 1960-аад онд өрнөх бололтой. Индиан Жонс Чингис хааны онгоныг хайж байх үед Хятадууд түүнийг баривчилна. Гэвч киноны баатруудын олохоор үхэн хатан тэмцэж буй зүйл нь ромчууд Христийг цовдолсон загалмай байх аж. Христийг цовдолсны дараа ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар залгамжлагч нар нь модон загалмайг Румынийн нэгэн агуйд аюулгүй газар нууна. Загалмайг олж авсан хүн ер бусын супер хүчтэй болдгийг мэдсэн Хятадууд үүний араас маш их хүч чармайлт гаргаж буй тухай кинонд өгүүлэх юм байна.
Саяхан Холливудын алдарт найруулагч Стивен Спильберг Хятадуудтай хамтран Чингис хааны тухай кино хийх гэж байгаа гэхэ мэдээлэл байсан ч баталгаатай бус байгаа юм. Магадгүй, “Индиан Жонс”-ын шинэ цуврал Чингис хаантай холбоотой сэдэвтэй тул ингэж бичиж байж ч болох юм.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар киноны гол дүр Индиан Жонсын дүрд жүжигчин Харрисон Фордоос өөр жүжигчнийг тоглуулах бодол найруулагчид байхгүй байгаа ч шинэ ангид Индиан Жонсын аав, профессор Хенригийн дүрд тоглодог Шон Коннериг үзэгчид дахин харахгүй бололтой.
Индиан Жонс Чингис хааны онгоны эрэлд… Үүнийг Холливуд Чингис хааны тухай кино хийж байна гэж хэлэхэд болохгүй нь юу байхав.