Дэлхийн тулааны наадмаас зургаан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн тулааны наадмаас зургаан медаль хүртэв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Тулааны спортын дэлхийн наадмаас Монгол Улсын тамирчид зургаан медаль хүртээд байна.

Тэмцээний сумогийн төрлөөс нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн. Сумогийн эрэгтэйчүүдийн +115 кг-ийн жинд дэлхийн хошой аварга Уламбаярын Бямбажав түрүүлсэн бол 85 кг-ийн жинд  Очирхүүгийн Өсөхбаяр, нээлттэй тэмцээнд Ганхуягийн Наранбат нар мөнгөн медаль хүртсэн юм.  Мөн нээлттэй тэмцээний хүнд жинд Уламбаярын Бямбажав хүрэл медаль хүртсэн юм.

Харин жүдогийн эрэгтэй баг тамирчид мөнгө, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн. Жүдогийн эрэгтэй баг тамирчид эхний тойрогтоо ОХУ-ын багийг 3:2-ийн харьцаатай хожсон. Харин дараагийн тойрогт Германы багийг мөн 3:2-ийн харьцаатай хожиж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Алтан медалийн төлөө Японы багтай барилдаж, 3:2-ийн харьцаатай хожигджээ. Ингэснээр манай жүдочип мөнгөн медалийн эзэд болсон юм. Тулааны спортын дэлхийн наадмын жүдо бөхийн багийн төрөлд Япон алт, Монгол мөнгө, ОХУ болон Бразилийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ. 

Манай жүдогийн эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

Батцэцэгийн Батгэрэл
Бунддоржийн Жанчивдорж
Ганы Түвшинжаргал
Ганбаатарын Одбаяр
Намсрайжавын Батсуурь

Эмэгтэй баг тамирчдын хувьд эхний тойрогтоо Японы багт 5:0-ийн харьцаатай хожигдсон. Японы баг тамирчид дараагийн учраагаа ялсан тул манай тамирчид дагах барилдаан хийх эрхтэй болсон юм. Дагах барилдаанд БНХАУ-ын багийг 3:2-ийн харьцаатай хожиж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын багийг 3:2-ийн харьцаатай хожсон. Эмэгтэй жүдо бөхийн багийн тэмцээнд Япон түрүүлж, Бразил удаалсан. Харин хүрэл медалийг Куба болон Монголын баг тамирчид хүртсэн юм.

Эмэгтэй жүдогийн баг тамирчдын бүрэлдэхүүн: 

Баттулгын Мөнхтуяа
Доржсүрэнгийн Сумьяа
 Мөнхбатын Уранцэцэг
Цэнд-Аюушийн Наранжаргал
Цэнд-Аюушийн Цэрэннадмид


Тэмцээнийг гурван дараах байдлаар:

Баг

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт медаль

ОХУ

9

2

8

19

Япон

6

2

1

9

Франц

4

1

1

6

Монгол

1

3

2

6

Серби 

1

1

1

3

Дэлхийн тулааны спортын наадам өнөөдөр Айкидо, Каратэ, Кэндо, Кикбокс, Муатай боксын төрлөөр үргэлжилнэ. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж