Эмэгтэй
хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь
тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай
муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй
байна гэж гомдоллох нь байдаг. Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу
юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ
анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах
гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр,
найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх
биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг
хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.
Үргэлжлэл