Кот Д’Ивуарын супер довтлогч Дидье Дрогба гарандаа авсан гэмтлийн улмаас үхлийн хэсгийн эхний тоглолтод өнжих болоод байсан билээ. Харин Дрогбагийн гэмтэл харьцангуй хурдан илааршиж байгаа учир Премьер лигийн энэ улирлын мэргэн бууч маань багийнхаа бэлтгэлд өчигдрөөс эхлэн оролцоод эхэлжээ. Хэдийгээр эмч нарын хэлж буйгаар Дрогбагийн гэмтэл бүрэн эдгээгүй байгаа ч энэ байдлаараа бол хэсгийн тоглолтуудад оролцох боломжтой гэж мэдэгдсэн байна. Дасгалжуулагч Свен Горан Эрикссон ч эмчийн дүгнэлт эерэг гарсан тохиолдолд аль болох хурдан од довтлогчоо талбайд гаргана гэдгээ нуухгүй байна. Кот Д’Ивуар “G” хэсгийн эхний тоглолтоо Португалийн эсрэг маргааш хийнэ. Харин дараа нь Бразилийн багтай тоглох учраас эхний тоглолтоос оноо авах нь маш чухал юм.