“АПУ” Германы “Kaltenberg” шар айргийг үйлдвэрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

“АПУ” Германы “Kaltenberg” шар айргийг үйлдвэрлэж эхэллээ

Үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК Монголдоо төдийгүй Ази тивдээ анх удаа Германы “Kaltenberg” улаан буудайн шар айргийг үйлдвэрлэхээр болжээ. Шар айрагны эх орон гэгддэг Германы Бавари мужийн алдарт “Kaltenberg” шар айргийг олон зууны туршид дарсан улаан буудайн хөрөнгөөр исгэдгээрээ онцлогтой.

Өнгөрөгч 7 хоногт Германы “Kaltenberg” шар айргийг үйлдвэрлэх эрхийг “АПУ” ХК албан ёсоор авч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. 

Энэхүү гэрээг үзэглэхээр Германы Баварийн хунтайж Луйтполд Фон Байерн өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байлаа. Мөн ХБНГУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаель Росбах болон “АПУ” компаний Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг тэргүүтэй албаны хүмүүс энэхүү ёслолд оролцсон юм.

“АПУ” ХК-ийн олон улсын жишигт хүрсэн техник технологийн шинэчлэл нь энэхүү өвөрмөц улаан буудайн шар айргийг үйлдвэрлэн Монголын хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлж байна. 800 орчим жилийн түүхтэй Германы алдарт “Kaltenberg” шар айргийг үйлдвэрлэхэд өндөр шалгуурууд тавигддаг. Германы 40-50 жилийн туршлагатай шар айрагны мэргэжилтнүүд манай улсад багагүй хугацаанд ажилласны дараа ийнхүү “АПУ” ХК-тай хамтран ажиллахаар болсон байна.

Өнөөдөр болсон хамтын ажиллагааны үеэр Баварийн хунтайж Луйтпорд Фон Байерн “АПУ” компанийн үйлдвэрлэдэг шар айргуудын амт, чанар дэлхийн түвшинд хүрчээ гэсэн мэргэжилтнүүдийг дүгнэлтийг цохон онцолсон юм. Мөн ХБНГУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын нэгдүгээр орлогч “АПУ компани Германы “Kaltenberg” шар айргийг зөвхөн үйлдвэрлээд зогсохгүй хоёр орны хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээж байна. ”

Энэхүү 800 орчим жилийн түүхтэй хаадын хэмээх тодотголтой шар айргийг Англи, Швед, ОХУ зэрэг дэлхийн 10 гаруй томоохон улс албан ёсоор үйлдвэрлэдэг байна. Харин Монголын хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн шар айрагны өлгий нутаг болох Бавари мужийн “Kaltenberg” улаан буудайн жинхэнэ шар айргийн амт чанарыг эх орон мэдрэх боломжтой боллоо.

1260 онд Гүн Людвиг Баварийн нийслэлийг Мьюнхэн хотод шилжүүлснээр гэр бүлийн анхны шар айргийн үйлдвэрээ нээсэн байна. Улмаар 1516 онд Гүн дөрөвдүгээр Вильгельм Баварийн “Цэвэр тунгалаг”-ийн хуулийг баталсан бөгөөд одоог хүртэл дэлхий шар айргийн томоохон үйлдвэрүүд энэхүү хуулийг дагаж мөрдөхийг эрхэмлэдэг гэнэ. 1601-1801 оны оны үед 200 жилийн турш Гүнгийн гэр бүл “Weissbier” буюу улаан буудайн шар айргийн үйлдвэрлэлийг дангаар эзэмшиж байжээ. Харин нэгдүгээр Кониг Людвигийн үед Германы эдийн засаг хүнд нөхцөлд ороход “Weissber” шар айргийг гадуур худалдаалахыг зөвшөөрснөөр үүсээд байсан эдийн засгийн хүндрэлээс гарч байсан сонирхолтой түүхтэй. Өдгөө энэхүү шар айраг үйлдвэрлэлийн уламжлалыг Хунтайж Луйтполд Фон Байерн өвлөн эзэмшдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж