Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, тэргүүн хатагтайн хамтаар хоёр улсын цэргийн чуулгын хамтарсан тоглолтыг үзэж сонирхжээ. Энэ сарын 15-нд өдөр БНАСАУ-ын Пхеньян хотноо Хойд Солонгос болон ОХУ-ын цэргийн чуулгын хамтарсан урлагийн тоглолт болжээ.
Тус тоглолтыг удирдагч Ким Чен Ун, гэргийн хамт үзэж сонирхсон байна. Энэхүү тоглолт хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан тоглогджээ.
Ч.ШАР