Учир нь Ерөнхий сайдын “Хамраа ухаад суулгүй” гэх үг нь залууст маш бүдүүлэг үг болж буужээ. Хэлсэн үгийг нь тойруулж залуус нэлээд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд зарим нэг нь “Ерөнхий сайд байж, ийм үг хэлэх” гэж шогширсон бол нэг хэсэг нь “Задгай цагаан гэх хочийг хэн нь өгсөн юм болдоо, Ерөнхий сайдад. Аргагүй л амандаа орсноо хэлдэг бололтой. Ерөнхий сайд гэхээр бусдыг доромжилж болно гэж боддог юм байх даа” гэцгээн ихэд гомдолтойгоор Төрийн ордноос гарсан гэнэ шүү.
Иргэний андгай өргөх ёслол Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 11 дэх жилдээ өчигдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж, Н.Алтанхуяг сайд оролцсон нь энэ бөгөөд залууст хандан “супер зөвлөгөө” өгсөн нь рейтингийг нь нэлээн доош унагаад байна.