УИХ дахь намын бүлгүүд хуралдана | News.MN

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг маргааш тус бүр 10.00 цагт хуралдахаар болжээ. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх цагт хуралдах юм. Бүлгүүдээр Монголын Улсын 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай төслийг хэлэлцэх юм.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхэлж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх болсон нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хэмээн мэдэгдсэн. УИХ дахь олонхийн бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нар УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа мөн хэлж УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрх хийгээд байнгын хорооны даргын албанаас чөлөөлөгдөхөд бэлэн байна гэх мэдэгдлийг хийгээд амжсан юм. Тиймээс нэлээд шүүмжлэл өрнүүлсэн 2013 оны төсвийн тодотгол ийнхүү бүлгээр хэлэлцэгдэх болж байна. Мөн бүлгүүдээр 2014 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэх аж.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-20 103.26.194.85

ALTANXUYAG CH GESEN MUIS-T FISIKIIN LOBARANT BAIGAAD BAABART CHIRGDEJ YAVDAG BAISAN BIZ DEE

Avatar

Зочин 2013-10-20 103.26.194.84

Garamgaibaatar, amarjargal nar zuv l yum yarij bna lee sh dee. engiin ard irgediinxee tuluu l duugarch bna lee

Avatar

irgen 2013-10-20 112.72.13.69

Ene hair daadaggui ***** Batzandan metin ymnuud zailaasai!!Heni hucher hun shig yavaga bodoch!!!

Avatar

irgen 2013-10-20 112.72.13.69

Ene hair daadaggui ***** Batzandan metin ymnuud zailaasai!!Heni hucher hun shig yavaga bodoch!!!

Avatar

Зочин 2013-10-20 103.26.194.185

ГАРАМГАЙБААТАР ГЭЭД ПОЛИЙН ЛАБОРАНТ БАЙСАН НӨХӨР ДО.ГАНБОЛДОД ЧИРЭГДЭЖ ЯВААД ЗАМЫН БИЗНЩС РҮҮ ОРООД ЯВААНДАА МОАХ-ААР ДЭМЖҮҮЛЖ ГАРСАН НӨХӨР. УЛС ТӨРИЙН ЯМАР Ч ТУРШЛАГА БАЙХГҮЙ. ИНГЭЖ ЯВЖ ЭЛСНИЙ 13, ЭНХСАЙХАНЫХАН ШИГ ГУДАМЖИНД ХАЯГДАХ НЬ Л ДЭЭ. БАТЗАНДАН, БАЯРСАЙХАН НАР БОЛ ДАРААГИЙН УДАА ЖИНХЭНЭЭР ЧАО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж