УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг маргааш тус бүр 10.00 цагт хуралдахаар болжээ. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх цагт хуралдах юм. Бүлгүүдээр Монголын Улсын 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай төслийг хэлэлцэх юм.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхэлж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх болсон нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хэмээн мэдэгдсэн. УИХ дахь олонхийн бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нар УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа мөн хэлж УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрх хийгээд байнгын хорооны даргын албанаас чөлөөлөгдөхөд бэлэн байна гэх мэдэгдлийг хийгээд амжсан юм. Тиймээс нэлээд шүүмжлэл өрнүүлсэн 2013 оны төсвийн тодотгол ийнхүү бүлгээр хэлэлцэгдэх болж байна. Мөн бүлгүүдээр 2014 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэх аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж