
Хэдэн арван хүмүүс аравдугаар сарын 19-нд Итали, Португалийн томоохон хотуудад жагсаж, Засгийн газраас хямралын эсрэг авч байгаа арга хэмжээг эсэргүүцлээ. Ром хотод жагсагчдын тоо 50-70 мянган хүн байв. “Дарлал, ядуурлын эсрэг” гэсэн урианы дор Лиссабон, Порту хотод жагсчээ.
Италийн нийслэлд гарсан мөргөлдөөнд хэт даврагчид, анархистууд, даяарчллын эсрэг тэмцэгчид, оюутнууд оролцсон байна. Тэд цагдаа нарын эсрэг лонх, чулуу нүүлгэжээ. Тэднээс хутга, төмөр гинж хураасан байлаа.
Лиссабонд жагсагчид 400 автобусаар ирсэн ба тэд “Засгийн газар огцор!" гэсэн лоозон барьжээ. Цагдаагийн мэдээгээр 25 мянган хүн жагсчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР