Шинзо Абэ наймаалж амтлав

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ наймаалж амтлав

Энэ үйлдлээрээ Шинзо Абэ “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын ойролцоох районуудын далайн бүтээгдэхүүн аюултай гэсэн яриа гарч байгааг үгүйсгэхийг оролдов.



Японы ерөнхий сайд Шинзо Абэ энэ бямба гаригт 2011 оны цунами ба газар хөдлөлтийн дараа сэргээгдсэн Сома хотын Мацукаваура боомтоор орж орон нутгийн далайн бүтээгдэхүүнээр хийсэн хоолыг амтлав. 

“Фүкүшима-1” станцаас үргэлжлэн гарч байгаа цацраг идэвхт бохирдлын далайн усны олон удаагийн хэмжилтийг хийсний дараа тус мужийн загас агнуурыг  өнгөрсөн сард сэргээсэн байлаа. Японы ерөнхий сайд сэргээн босголтын ажилтай танилцсаны дараа нутгийн загасчдын барьсан наймаалжаар хийсэн хоолыг амсаж үзлээ.

"Хорлонтой цуу яриа дэгдэж байгааг зогсоохын тулд бид ажиллах болно. Бид үнэн мэдээллийн дагуу үүнийг хийнэ. Фүкүшима нутгийн далайн бүтээгдэхүүн аюулгүй, амттай гэдгийг бүх орон мэдээсэй гэж би үнэн сэтгэлээсээ хүсч байна” хэмээн Шинзо Абэ хоол амталсны дараа мэдэгджээ.

Ослын станцын ойролцоох бүсийн далайн бүтээгдэхүүн аюулгүй биш гэсэн  яриа Фүкүшимагийн хөрсний усны цацраг идэвх нэмэгдсэн  мэдээ гарсны дараа газар авч эхлэв.

Станцын ус шингээх сувгуудын хөрсний усны нэг литрт шинэ хэмжилтээр бета туяа 400 мянган беккерель, тритий бодис 790 мянган беккерель  болсон байв. Энэ нь өмнөхөөс 15 дахин их болсон байлаа. Саяын далайн хар шуурганы дараа энэ үзүүлэлт нэмэгджээ.

Наймдугаар сард ослын станцаас З00 тонн цацраг бодистой ус далайд алдагдсан байлаа. Цөмийн эрчим хүчний хяналтын хороо нь түүнийг INES-ийн шаталбараар гурав дахь том бохирдолт гэж үнэлсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж