Байтын өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцов | News.MN

Байтын өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцов

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Байтын өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцов

Энэ сарын 13-20-ны хооронд БНХАУ-ын Вүши хотноо байт харвааны өсвөр, залуучуудын ДАШТ болж байна. 2013 оны өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 524 тамирчин рекурв, компанидийн ганцаарчилсан, холимог болон багийн төрөлд өрсөлдөж байгаагаас Монгол улсын эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцов.

Монгол улсын шигшээ баг рекурв зайд өсвөр, залуучуудын бүтэн багаараа (эмэгтэй 6, эрэгтэй 6), компанудад өсвөрийн нэг тамирчин оролцлоо. Шигшээ багийн дасгалжуулагчаар Батжаргалын Ганзориг (”Алдар” спорт хороо), Өвгөний Цэрэнмядаг (”Цалиг” клуб), Тогоогийн Цогтбаяр (”Хангарьд” спорт хороо) нар ажилласан байна.

Манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг залуучуудын ангилалд өрсөлдсөн Б.Отгонболд 1248 оноогоор 48-р байрт шалгарч, Их Британий тамирчинг хожиж, 1/24-д шалгарсан амжилтыг үзүүллээ.

Өсвөрийн рекурвд өрсөлдсөн эмэгтэй, эрэгтэй зургаан тамирчин “Нанжинь 2014” хүүхдийн олимпийн наадмын эрхийг хараахан авч чадсангүй. Өсвөрийн тамирчдаас Өрнөхийн Нэхийт (эр) 1228 оноогоор 28-р байр, Бадамын Номин-Эрдэнэ (эм) 1211 оноогоор 31-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Ингээд тамирчдын амжилтыг дурдвал.

Охид: (Урьдчилсан оноо тогтоох харваанд 85 тамирчин)

Бадамын Номин-Эрдэнэ 1211 оноогоор 31-р байраар шалгарч, 1/24-д шалгарав.

Чимэдцэрэнгийн Оюунтунгалаг 1183 оноогоор 45-р байраар шалгарч, 1/48-д хийлж, 1/24-д шалгарав.

Алтансүхийн Сүрэнжав 1085 оноогоор 62-р байраар шалгарч, 1/48-д шалгарав.

Хөвгүүд: (114 тамирчин)

Өрнөхийн Нэхийт
1228 оноогоор 28-р байранд шалгарч, 1/24-д шалгарав.

Лоцох Баярмагнай 1152 оноогоор 52-р байраар шалгарч, 1/48-д шалгарав.

Баярсайханы Бат-Очир 1120 оноогоор 62-р байраар шалгарч, 1/48-д шалгарав.

Өсвөр насны эмэгтэй, эрэгтэй тамирчид “Нанжинь-2014” хүүхдийн олимпийн наадмын эрх олгох тэмцээнд харвасан боловч хараахан эрх авч чадсангүй. Манай тамирчид 1/16-д орсон тохиолдолд дээрх эрхийг авах байлаа.

Залуучуудын ангилал /17-20 нас/:

Эмэгтэй: (74 тамирчин 70 м, 60 м, 50 м, 30 м зайд харвав)

Ганхуягийн Одмаа -1177 оноогоор 65-р байр
Галаарид Батцэцэг -1132 оноогоор 70-р байр
Анхбаярын Отгонжаргал -1123 оноогоор 72-р байр

Эрэгтэй: (84 тамирчин)

Залуучуудын эрэгтэй харвах зай нь насанд хүрэгчдийн зайтай адил буюу 90 м, 70 м, 50 м, 30 м зайд харважээ.

Баатархуягийн Отгонболд -1248
оноогоор 48-р байрт шалгарч, 1/24-д шалгарсан.

Энхтөрийн Энхсайхан 1219 оноогоор
66-р байрт шалгарч, 1/24-д шалгарсан. Түүний хувьд VII байраар шалгарсан Тайваны тамирчинд 7:1-ийн харьцаагаар
ялагдлаа.

Баасанхүүгийн Адьяасүрэн
1219
оноогоор 66-р байрт шалгарч, 1/24-д шалгарсан.

Залуучуудын рекурвд ОХУ-ын баг тэргүүлж, АНУ, Недарландын баг мөнгө хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй багт Украйн түрүүлж, БНСУ, БНХАУ мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Ганцаарчилсан төрлийн медальтнууд өнөөдөр тодорно.

2011 онд Польшид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байсан Монгол улсын өсвөр, залуучуудын шигшээ баг ийнхүү хоёр дахь удаагаа дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.


Дашрамд дуулгахад,
Тайландын Бангконг хотноо ирэх сарын 1-17-ны өдрүүдэд пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд Монголын эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцох юм. Эмэгтэй багт спортын мастер Б.Жавзмаа (“Лондон-2012″ паралимпийн IV байр), спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, эрэгтэй багт гавьяат тамирчин, ОУХМ Д.Баатаржав, спортын дэд мастер А.Анхбаяр нар багтжээ.

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж