Коби багаа аварч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Коби багаа аварч чадсангүй

2008 онд “Бостон Селтикс”-т Пол Пийрс аваргын цомыг авчирч байсанчлан энэ удаад ч амжилтаа давтах боломжтой боллоо. “Лейкерс”-тэй хийсэн цуврал тав дахь тоглолтод хэдийгээр Коби Брайнт 38 оноо авсан ч Пийрсийн 27 онооны ачаар Бостон хотын баг 92:86 харьцаатай ялалт байгуулж, цувралыг 3:2-оор тэргүүлж эхэлсэн байна.

Зургаа дахь тоглолт лхагва гаригийн өглөө Лос-Анжелест болох бөгөөд шаардлагатай бол долоо дахь тоглолт баасан гаригт болох юм.

“Селтикс” шигшээ тоглолтод 3:2-оор хожиж яваад цомгүй хоцорч байсан удаагүй. Тийм учраас талбай дээрх тоглолт болоод талбайн гадуурх статистик үзүүлэлтүүд бүгд тэдний талд байна. Ганцхан сөрөг зогсож байгаа амжилт нь Фил Жэксоны цувралыг 1:0-ээр эхлүүлсэн тохиолдолд ялагдал хүлээж байгаагүй карьер.

Брайнт хэдийгээр талбай дээр Пийрсээс илүү байж чадсан ч багийнхаа нөхдөөс хүссэн тусламжаа авч чадаагүй юм. Тоглолтын гуравдугаар үед тэрбээр онооны харьцааг ойртуулсан ч, яг энэ үед бусад нөхөд нь нэг ч оноогоор тус болоогүйн дээр бүр өөрсдийн самбараас бөмбөгөө авч чадахгүйд хүрсэн. Гол нь тэд сэтгэл зүйн бэлтгэл дутуу байлаа гэхэд болно.

Хэрэв өнөөдрийн цуврал тоглолтод “Бостон” хожигдсон бол хүнд байдалд орох байсан. Гэвч одоо тэд “Лейкерс”-ийн талбайд хийх тоглолтуудаас аль нэгэнд нь хожил авна гэдэгтээ итгэлтэй байна.

Тус лигийн түүхийг сөхөн үзвэл шигшээд 2:2 харьцаатай тэнцэж байсан 25 багийн 19 нь тав дахь цувралд ялснаар аваргын цом хүртэж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж