Ерөнхий сайд С.Батболд Австри, Унгар улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Батболд Австри, Унгар улсад айлчилна

Ерөнхий сайд С.Батболд Вена хотноо байрлах Олон улсын байгууллагуудын удирдлагатай хийх уулзалтын үеэрээ БНАУ-ын Холбооны канцлер В.Файманнтай уулзан Монгол, Австрийн харилцааг цаашид өргөжүүлэх, хоёр талын эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар ярилцана. Түүнчлэн Европын Холбооны стандарт, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэхэд Австри Улсын дэмжлэгийг авах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцоно.
Мөн Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Байнаи Гордоны урилгаар гуравдугаар сарын 10-12-нд Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсны айлчлал хийх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж